Өнөөдөр: 5 сарын 28.     01:30:19
  Улаанбаатар   16ºC

УИХ

Улс төрийн таван нам сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүлэв4 сар 23. 10:36

Улс төрийн таван нам УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-нд өнөөдөр хүргүүллээ.   Тодруулбал, Эх Орончдын Нэгдсэн нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам, Их Эв нам, Зон Олны нам болон Дэлхийн Монголчууд нам хүсэлтээ хүргүүлсэн юм. СЕХ энэ удаагийн ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ гаргаж буй нам, эвслээс баримт бичгийг нь хүлээн авахдаа олон хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд тодорхой хуваарь гаргасан бөгөөд нам, эвсэл тус бүрээс 2-оос илүүгүй төлөөлөл нь ирж баримт бичгээ хүлээлгэн өгөх, асуумж бөглөх шаардлага тавьсан байна.   Ташрамд дурдахад 15 нам, 4 эвсэлийн УИХ-ын ээлжит сонгуульд оролцохоор Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлснээс өнөөдөр тав нь СЕХ-нд хүсэлтээ гаргаж буй юм

Цар тахалтай тэмцэх тухай хуулийн төслийг дэмжив4 сар 23. 10:35

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нараас өргөн мэдүүлсэн COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.   Төсөл санаачлагч гишүүн Ж.Энхбаяр танилцуулгадаа, коронавирусийн халдвараар өнөөдрийн байдлаар 2.5 сая хүн өвдөж, манай улсад 35 дахь тохиолдол бүртгэгдээд байна. Дэлхий дахинд дэгдсэн энэхүү цар тахлын улмаас Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийг тогтвортой байдалд үзүүлж байгаа сөрөг нөлөө, учруулах хохирол нь  гамшгийн хэмжээнд хүрээд байгааг дурдав.  Иймд Засгийн газраас өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдпын зэрэгт шилжүүлсэн хугацаанд өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр нэг удаагийн  буюу 4 бүлэг 19  зүйлтэй хуулийн төсөл боловсруулжээ.Хуулийн төсөлд өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Засгийн газар, Улсын онцгой комисс болон бусад байгууллагын шийдвэрлэх асуудал, чиг үүрэг, тэдгээрийн харилцан ажиллагааг зохицуулжээ

Шүүхийн багц хуулийг нэгтгэн Монгол Улсын шүүхийн тухай хуулиар зохицуулна4 сар 17. 10:25

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжлээ.    Хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцуулсан юм.  Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, бодлогын баримт бичгүүдийн холбогдох зорилтыг хэрэгжүүлэх үүднээс урьд нь Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулж байсан харилцааг нэгтгэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд шүүх эрх мэдлийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх зорилго бүхий анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийн олонх, Улсын дээд шүүхийн шүүгчдээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөлийг 2 жил тутамд ажиллуулахаар шинээр хуульчилж, зөвлөлийн хуралдаанд оролцох анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн тоог тухайн шүүхийн шүүгчийн тоонд хувь тэнцүүлсэн байдлаар шүүх бүрээс төлөөлөл оролцох боломжтой байхаар тусгасан.   Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Шүүхийн сахилгын хороо, түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг тодорхой болгож тусгасан

Өвөрхангай, Баян-Өлгий аймгийн зарим сумын хилийн цэсэд өөрчлөлт орууллаа4 сар 17. 10:19

УИХ-ын чуулганаар Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа. Дэээрх аймгийн төвүүд нь иргэддээ өмчлүүлэх болон бүтээн байгуулалт хийх газаргүй болсон нь тус сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах шалтгаан болжээ. Тиймээс аймгийн төвийнхөө зэргэлдээ сумын газар нутгаас тодорхой хэмжээний газар авахаар төлөвлөсөн юм байна

Сонгууль хойшлуулах нь хэнд ашигтай вэ?4 сар 14. 11:49

УИХ-ын ээлжит сонгууль ирэх зургадугаар сарын 24-нд болох товтой. Харин цар тахалын нөхцөл байдлаас шалтгаалж анх удаа УИХ-ын ээлжит сонгуулийн товыг хойшлуулж мэднэ

Засгийн газраас “Ковид-19” цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, санхүүгийн зарцуулалтаа танилцуулав4 сар 13. 11:07

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, С.Бямбацогт, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Л.Энх-Амгалан, Д.Эрдэнэбат нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсад коронавирус /СОVID-19/-ын халдварын тархалтын эрсдэл өндөр хэвээр байгаатай холбогдуулан нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж буй хор уршгийг үнэлэн тооцоолох, ард иргэдийн амжиргааг дээшлүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээх, гамшгийн бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар сонссон. УОК-ын дарга Ө.Энхтүвшин Монгол Улсад КОВИД-19 халдвар гарахаас сэргийлэн хамгаалах, эрт илрүүлэх, голомтын цар хүрээг хязгаарлах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах стратегийг баримтлан ажиллаж байна. Халдварын тархалтыг хязгаарлахын тулд голомт бүхий бүс нутгаас ирсэн иргэдийг ганцаарчлан тусгаарлаж, тандалт судалгаа, шинжилгээ хийх, эмчлэх тактик нь үр дүнгээ өгч байна

Стратегийн хүнсний татварыг 6 дугаар сарын 30 хүртэл чөлөөлнө4 сар 10. 10:11

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.    Хуулийн төсөлд, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор стратегийн хүнс буюу улаанбуудай, үрийн улаанбуудай, бүх төрлийн хүнсний будаа, элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас гуравдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд чөлөөлөх зохицуулалт тусгаад байв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар, Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар дэмжсэн гурван зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хугацааг тус тус “2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл дагаж мөрдөнө” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.  Мөн УИХ-ын гишүүн Ч.Улаан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “импортлоход” гэсний дараа үндэсний үйлдвэрийг дэмжих зорилгоор дотоодод үйлдвэрлэсэн ургамлын тос” гэж нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн

ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИЛАА4 сар 9. 11:06

“Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.Энэхүү хэлэлцээрийн зорилго нь БНЧУ-д ажиллаж амьдарч буй иргэдийн нийгмийн баталгааг сайжруулах, тус улсад ажилласан хугацааг нэгтгэн тооцож, Монгол болон Чех улсаас өндөр насны тэтгэврийг тогтоолгон авах боломжийг бүрдүүлэх юм.Өнгөрсөн онд авсан судалгаагаар тус улсад манай 8813 иргэн ажиллаж, сурч байгаагийн 65 орчим хувь нь 5-25 жил амьдарч, оршин суух эрхээ авсан гэсэн тоо бий. Монголчууд маань тус улсад оршин суух хугацаандаа богино хугацааны нийгмийн даатгалд хамрагдаж, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмж, эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээг авах эрхтэй

Байнгын хороо УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ4 сар 7. 10:41

УИХ-ын 3 байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.   УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 10.00 цагт хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Харин Төсвийн байнгын хороо 11.00 цагт хуралдаж, “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр товложээ

Чуулганаар эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэнэ4 сар 7. 10:31

 УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 15.00 цагт хуралдаж, 5 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.   Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төсөл багтжээ

УИХ-ын гишүүн Б.Батзориг гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ4 сар 6. 11:41

УИХ-ын гишүүн Б.Батзориг УИХ-ын гишүүний  бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 3-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлжээ.   Тэрбээр, “ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд зээл авсан асуудал гарсан. ХХААХҮ-ийн салбарыг хариуцаж байсны хувьд ёс зүйн хариуцлага хүлээх нь зөв гэж үзээд хүсэлтээ хүргүүлсэн

"Зээлийн хүүг бууруулах асуудлыг ҮАБЗ ярилцаж байгаа"3 сар 17. 10:16

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл цахимаар хуралдлаа. Хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүд, Байнгын хорооны дарга нар оролцлоо

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛДЫН МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 9:33

Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, сонсогч, дайнд оролцож, дарийн утаа үнэртэн чөлөөнд гарсан хүндэт буурлууд, ахмад дайчид, Батлан хамгаалахын алба хаагчид, төрийн цэргийн байгуулалын нийт бие бүрэлдэхүүн та бүхэнд Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баярын  цогтой халуун мэндийг хүргэн мэндчилье.             Монгол Улсын түүхийн бүхий л эгзэгтэй үед төр, түмнийхээ итгэл, найдварыг хүлээн эх нутаг, газар шорооныхоо бүрэн бүтэн байдал, эх орныхоо тусгаар тогтнол, элгэн садан, Монгол түмнийхээ амар амгалан амьдралыг харийн аливаа халдлагаас соргогоор хамгаалах өндөр хариуцлага, нэр төртэй үүргийг гүйцэтгэж, түүнд ухамсарт  амьдрал, бие сэтгэл, эрдэм чадвараа бүрэн зориулсан үе үеийн дайчдын гавъяат үйлсийг баярын энэ өдөр хүндэтгэн дурсахад таатай байна.              Монголын ард түмэн улс орноо тусгаар тогтнуулж, бүрэн бүтэн байдлаа хадгалан үлдээхийн төлөө өнгөрсөн 20 дугаар зууны туршид үлэмжийн хүчин чармайлт гаргасны дотор 1911 оны Үндэсний эрх чөлөөний тэмцэл, 1921 оны Ардын хувьсгал, Халхын голын 1939 оны байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, Улсын баруун хилд болсон зэвсэгт тулгаралтын ялалт, улс орны хөгжил, цэцэглэлтийн онцгой үе шат бүрд Монгол цэрэг өөрийн үүргээ гүнзгий ухамсарлан түүхэн үүрэг гүйцэтгэсэн гавъяатай билээ.              Дэлхий дахинаа даяаршлын үйл явц эрчимжиж буй энэ үед улс орноо батлан хамгаалах зорилго, зорилтыг бүс нутгийн болон дэлхий дахины энхийн үйл явцын нийтлэг хандлагатай уялдуулан Нэгдсэн үндэстний байгууллагын энхийг дэмжих болон олон улсын цэргийн ажиллагаанд Зэвсэгт хүчний дайчид, цэргийн багийн бүрэлдэхүүн хувь нэмрээ оруулан, үүрэг гүйцэтгэж, дэлхий дахинаа нэр алдраа мандуулж байгаа нь Монгол цэргийн дайчин замнал, түүхийн хуудсыг шинэ агуулгаар баяжуулж буй хэрэг төдийгүй, ард түмнийхээ бахархал, хүндэтгэлийг хүлээх сайхан боломжийг бүрдүүлж байгаа билээ. Цэнхэр дуулгат дайчиддаа тангараг нэгт дайчин нөхөд, аав, ээж, гэр бүлийнхэн чинь сайн сайхныг хүсэн баярын мэнд хүргэж байна.             Зэвсэгт хүчний хөгжлийн зорилтыг тууштай хэрэгжүүлэхийн зэрэгцээ аюулгүй байдлын шинэ орчин, нөхцөлд улс орноо батлан хамгаалах үйл явцыг улс төр, дипломатын арга хэрэгслээр хангах зарчмыг тууштай баримтлан дэлхий дахин, бүс нутагт цэргийн итгэлцлэлийг бэхжүүлэх, энхийн үйлсэд хувь нэмрээ идэвхтэй оруулах нь манай батлан хамгаалах бодлогын тэргүүлэх чиглэл байх болно. Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин нь залуу үеийн эх орноо гэсэн чин сэтгэл, хүсэл мөрөөдлийн бодит илэрхийлэл, цэрэг эх оронч үзлийн төв ундарга, бие бялдар, сахилга бат, хүмүүжлийн том сургууль, хүн ардынхаа өмөг түшиг, улс орныхоо тогтвортой хөгжлийн нэг баталгаа байх болно. Нар хур тэгширсэн энэ сайхан өдрүүдэд идэр чийрэг бөхчүүд маань хүчтэй, аргамаг шандаст хүлгүүд нь хурдан, цэц магнай  харваачид нь мэргэн байж, хотол түмнээрээ сайхан наадаарай. Төрт ёсны их баяр цэнгэл-Монгол наадам дөрвөн зүг, найман зовхист ёслол төгөлдөр, сүр жавхлантай болж, айл өрх, хүн бүрт баяр баясгалан бэлэглэх болтугай! Монгол цэргийн сүр хүч, жавхаа хийморь үеийн үед мандан бадарч байг.

Л.НИНЖБАТ: ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛУУЛЖ, ӨРХ ТУСГААРЛАХЫГ ХУУЛЬЧИД ДЭМЖИХГҮЙ2018, 4 сар 10. 9:59

Сүүлийн үед Монголын хуульчдын холбоог тойрсон элдэв асуудал чих дэлсэж, савнаасаа халин нийгэмд эргэлзээ төрүүлж эхэллээ. Тодруулбал, 2012 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлагдаж,  Монголын хуульчдын холбоог байгуулснаар шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуулийн зөвлөхүүд нэг дээвэр дор орсон юм

Шинэ мэдээ

© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402