Өнөөдөр: 4 сарын 25.     17:09:28
  Улаанбаатар   -14ºC

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг батлах нь зөв

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг УИХ-ын ээлжит бус хуралдаанаар эргүүлэн татсан нь олон нийтийн дургуйцлийг хүлээсээр байна. Тодруулбал гэр бүлийн хүчирхийллийн хуулийг 12 жилийн дараа шинэчлэн өнгөрсөн хавар / хуучин УИХ-ын гишүүд/ баталсан. Ирэх есдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэхээр байсан. Гэтэл энэхүү хуулийг эргүүлэн татлаа. Юун учир эргүүлэн татаж байгаа нь хачирхалтай.Нэгэн жишээ татахад л энэ хууль энэ нийгэмд хэр үгүйлэгдэж байгааг тодорхойлно. Өнгөрсөн жил 4-хөн настай бяцхан охин хойд эх, төрсөн эцгийнхээ зодуураас болж бурханы оронд заларсан жишээ. Уг нь энэхүү хууль хэрэгжснээр гэр бүлийн хүчирхийлэл анх удаа гэмт хэрэгт тооцогдох эрхзүйн орчин үүсч байсан юм.  Түүнчлэн хүчирхийлэл үйлдсэн хүн хохирогчид дөхөж очихыг тодорхой хугацаагаар хориглох, зан үйлд нөлөөлөх албан сургалтад хамруулах зэрэг хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг хүлээлгэх, хүүхдэд үйлдсэн хүчирхийллийг бүх хүн мэдээллэх үүрэгтэй байхаар тусгасан. Хохирогчийг хамгаалах зорилгоор долоон төрлийн үйлчилгээг албан ёсоор хуулинд тусгаж өгсөн бөгөөд хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхийн шатанд хамгаалах үүргийг прокурор гүйцэтгэнэ гэх зэрэг олон давуу талуудыг хуулинд тусгаж өгсөн юм. Гэр бүлийн хүчирхийлэл хэвийн юм шиг ханддаг хүмүүс олон. Аавын алганы амтаар хүн болж хүмүүждэг гэх зэргээр ярьдаг. Гэхдээ өнөөгийн нийгэмд бол хүчирхийлэл, дарамт, амь насанд тулсан чимээгүй “дайн” болоод байгааг мэдээллээд байхад юу ч хийхгүй мөртлөө хуулиа эргүүлэн татав. Хууль хэрэгжиж эхэлвэл гэр бүлийн хүчирхийлэл багасаж, хүчирхийлэгчид сэрдэх байсан. Гэтэл эсрэгээрээ хүчирхийлэгчдийг “дэмжиж”, эмэгтэйчүүд, хүүхдүүд тэдний золиос болсоор л байх уу?



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030