Өнөөдөр: 4 сарын 10.     21:33:37
  Улаанбаатар   -14ºC

Хот хоорондын зорчигч хөдөлгөөнийг нээлээ

Улс, хотын хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр өглөөний 07:00 цагаас нээсэнтэй холбоотойгоор орон нутгийн замуудад зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор тээврийн хэрэгслийн хурдыг хэмжиж илэрсэн зөрчилд газар дээр нь арга хэмжээ тооцож байна.

Орон нутгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул та бүхэн анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцоорой.

Шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдээр нэвтрэх зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “ЗОРЧИГЧИЙН АСУУМЖИЙН ХУУДАС”-аар судалгаа авах үйл ажиллагаа зохион байгуулагдах тул тухайн хэсгүүдэд хөдөлгөөний ачаалал, хүлээгдэл бий болно.


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402