Өнөөдөр: 4 сарын 20.     23:34:02
  Улаанбаатар   -14ºC

АН-ын бүлгээс УИХ-ын даргад санал хүргүүллээ

УИХ дахь АН-ын бүлгээс зарим хуулийн эцсийн найруулгыг УИХ-ын ээлжит бус чуулганы хугацаанд багтааж дуусгах асуудлаар УИХ-ын дарга М.Энхболд санал хүргүүлжээ.

Уг саналд "Манай намын бүлгээс Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд батлагдсан боловч эцсийн найруулга хийгдэж, ёсчлогдоогүй байгаа Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай, Хууль сахиулах тухай, Прокурорын байгууллагын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн эцсийн найруулгыг ээлжит бус чуулганы хугацаанд багтааж хийлгэх саналтай байгааг шийдвэрлэж өгнө үү" гэжээ.

 


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030