Өнөөдөр: 12 сарын 4.     05:22:58
  Улаанбаатар   -14ºC

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын нэмэлт хэлэлцээр байгууллаа

Өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд байгуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4, 3.2, 3.9 дэх заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор нийгмийн түншлэгч талууд энэ сарын 24-нд хэлэлцээрийн ширээнд суусан. Хэдэн өдрийн турш үргэлжилсэн хэлэлцээгээр нийгмийн зөвшлийн талууд 14 асуудлыг хамтарч хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож, 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэмэлт хэлэлцээр байгуулсан талаар хэлэлцээрт Засгийн газрын бүрэлдэхүүнийг ахалсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Ð¥.Ганбаатар нар хэвлэлийн бага хурал хийлгэлээ. 
Хэлэлцээрт тусгасан асуудлын талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг дэлгэрэнгүй танилцуулсан юм.
  [video1]

Үргэлжлэх хугацаа: 11:40


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030