Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойг угтаж Сэлэнгэ аймгийн цэргийн болон цэрэгжүүлсэн байгууллагуудын дунд Монгол Улсын буудлагын спортын мастер бэлтгэл дэд хурандаа Д.Ганбаатарын нэрэмжит “Тэргүүний шилдэг мэргэн буудагч” шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.
Тэмцээнд цэргийн болон цэрэгжүүлсэн 10 байгууллагын 40 гаруй тамирчин оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
“Тэргүүний шилдэг мэргэн буудагч”-аар Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатар, “7,62 мм-ийн автомат бууны буудлагын тэмцээн”-ийн төрөлд “Тэргүүний шилдэг мэргэн буудагч”-аар Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Бат-Эрдэнэ нар шалгарлаа.
Мөн “ПМ гар бууны буудлагын тэмцээн”-ийн төрөлд Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч О.Батбилэг, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн захирагч, хошууч Ш.Баасансүрэн нар дөрөвдүгээр байр, “7,62 мм-ийн автомат бууны буудлагын тэмцээн”-ийн төрөлд тус газрын нярав, ахлагч Б.Гантуяа хоёрдугаар байр, аврагч, гал сөнөөгч, ахлагч П.Давааням нар амжилттай оролцож, багийн дүнгээр хоёрдугаар байранд шалгарлаа гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Утасны дугаар: 88843030
Сэтгэгдэл бичих