Өнөөдөр: 3 сарын 29.     17:53:20
  Улаанбаатар   -14ºC

УИХ-ын өнөөдрийн чуулганаар

УИХ-ын чуулганы нэгдсэн  өнөөдрийн хуралдаанаар

Цалин, нийгмийн баталгаатай холбоотой зардлыг 5,3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ

  • Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Урсгал зардал нэмэгдүүлэх тухай, төрийн өндөр болон улс төрийн удирдах албан тушаалтны цалин, бүх шатны шүүхийн байгууллагын цалин, нийгмийн баталгааг хангахтай холбоотой зардлыг одоогийн түвшнээс бууруулахгүй байх, түүнтэй холбогдуулан урсгал зардлыг  5 тэрбум 325,1 төгрөгөөр нэмэгдүүлэх санал гаргасан Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн саналыг санал хураалтад 56 гишүүн оролцсоны 47 нь буюу 83,9 хувийн саналаар санал дэмжигдлээ.

Зарим байгууллагын урсгал зардлыг нэмэгдүүллээ

  • Орон нутгийн сонгуулийн хэв журам, аюулгүй байдлыг хангах 293,1 сая төгрөгөөр Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын урсгал зардлыг нэмэгдүүлэх тухай саналыг чуулганы хуралдаанд оролцсон 54 гишүүний 45 нь зөвшөөрч, 83,3 хувийн саналаар дэмжлээ. Үндэсний статистикийн хорооны судалгааны мэдээлэл цуглуулахад шаардагдах 400 сая төгрөгөөр тус хорооны даргын багцын урсгал зардлыг нэмэгдүүлэх тухай саналыг чуулганы хуралдаанд оролцсон 54 гишүүний 44 нь зөвшөөрч, 81,5 хувийн саналаар дэмжлээ. Санхүүгийн зохицуулах хорооны "Блүүмберг терминаль" ашигласны 2016 оны төлбөрт төлөх 53 сая төгрөгөөр тус хорооны даргын багцын урсгал зардлыг нэмэгдүүлэх тухай саналыг чуулганы хуралдаанд оролцсон 54 гишүүний 47 нь зөвшөөрч, 87 хувийн саналаар дэмжлээ.

Нэг удаагийн тэтгэмжийг бууруулахгүй

  • Цэргийн албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах, цэргийн албан хаагчийг тэтгэвэрт гарахад нь олгодог нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг бууруулахгүй байхаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан урсгал зардал 4 тэрбум 817.1 төгрөгөөр нэмэгдүүлэх тухай ажлын хэсгийн саналаар санал хураахад санал хураалтад 55 гишүүн оролцсоноос 47 гишүүн зөвшөөрч, 85,5 хувиар дэмжигдлээ.

 

Улсын шигшээ багаас хассан зардлыг буцаан суулгалаа

  • Биеийн тамир, спортын газрын 2016 оны төсвийн тодотголоор бууруулсан зардлаас Улсын шигшээ багийн үйл ажиллагааг дэмжих арга хэмжээний зарим зардлыг 1 тэрбум 200 сая төгрөгөөр буцаан нэмэгдүүлэх тухай саналыг чуулганы хуралдаанд оролцсон 54 гишүүний 41 нь зөвшөөрч, 75,9 хувийн саналаар санал дэмжигдлээ. 

 

 

Цэцэрлэгийн хүүхдийн хувьсах, хоолны зардалд 1,4 тэрбум төгрөг төсөвлөлөө

  • Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн бус өмчийн 95 цэцэрлэг, төрийн өмчийн харьяа 55 бүлгийг нээж, нийслэлийн цэцэрлэгийн нийт хүчин чадлыг 3057 ороор нэмэгдүүлэхэд шаардагдах хувьсах болон хоолны зардалд нийт 1 тэрбум 425 сая 300 мянган төгрөгөөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын багцын СӨБ-ын тусгай зориулалтын шилжүүлгийн зардлыг нэмэгдүүлэх тухай асуудлаар санал хураахад 54 гишүүн оролцсоноос 46 нь зөвшөөрч, 85,2 хувийн саналаар дэмжигдлээ. 

 

Мялзан, шүлхий өвчний голомтот бүс нутгийн малыг вакцинжуулах хөрөнгийг шийдвэрлэлээ

  • Ховд, Увс, Завхан, Баян-Өлгий аймгийн зарим сумдад малын гоц халдварт мялзан өвчин, Говьсүмбэр, Төв аймгийн зарим сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарсан тул өвчний голомтыг устгах, халдварын тархалтыг зогсоох зорилгоор тодорхой бүс нутгийн малыг вакцинжуулах арга хэмжээ авахад шаардагдах нийт 13 тэрбум 260,1 сая төгрөгийн урсгал зардлыг Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын багцад нэмж тусгах тухай санал хураахад чуулганы хуралдаанд оролцсон 54 гишүүний 46 нь зөвшөөрч 85,2 хувийн саналаар дэмжигдлээ. 

Арьс, ширний урамшуулалд 9,8 тэрбум төгрөг олгоно

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад арьс, ширний урамшуулал олгох 9 тэрбум 800 сая төгрөгийг нэмж тусгах тухай Эдийн засгийн байнгын хорооноос гарсан саналыг чуулганы хуралдаанд оролцсон 56 гишүүний 46 нь зөвшөөрч, 82,1 хувийн саналаар санал дэмжигдлээ.

 


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

csacasc2 сар 19. 9:48
dasdasd2 сар 19. 9:47
hfghfh2 сар 19. 9:42
acasc2 сар 19. 9:38
acsasca2 сар 19. 9:38
xz2 сар 19. 9:36
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030