Өнөөдөр: 4 сарын 20.     08:58:01
  Улаанбаатар   -14ºC

П.Цагаан: Ардчилсан намын дарга болно...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурлын үеэр тэрбээр хэлсэн үгэндээ “ Өнөөдөр Монголын нийгэмд хуримтлагдсан олон асуудлыг шийдвэрлэх, Монголын ирээдүйг тодорхойлоход  Ардчилсан намын хүлээх түүхэн үүрэг их билээ. Өнөөгийн Монголын нийгэмд тулгарсан хүндрэл бэрхшээл, сорилт бол засаглалын чадавхи сул, улс төрийн намуудын төлөвшлөөс улбаатай гэж үзэж байгаа. Монголын ард түмэн ардчиллыг, АН-ыг байнга дэмжиж, ихийг хүлээдэг. Харамсалтай нь тэр итгэлийг манай нам дааж чадахгүй байна. Энэ нь намаа олон фракцад хуваасан, дүрмээ мөрддөггүй, боловсон хүчний зөв бодлого баримталж чадаагүй гээд олон шалтгаантайг та бүхэн мэднэ.

Өнөөдөр АН-ыг тогтсон үзэл баримтлалтай, тогтвортой бүтэцтэй, судалгаанд суурилсан хөгжлийн бодлоготой, цэгцтэй боловсон хүчний бодлоготой, улс төрийн өрсөлдөөний шинэ соёлтой, нээлттэй,  өрсөлдөх чадвартай улстөрийн хүчин болгох шаардлага, зорилт, сорилт тулгарч байна.

Ийм нөхцөлд Ардчилсан намын бодлого, үйл ажиллагааг намын гишүүд, олон түмний оролцоотойгоор улс орны ирээдүйн хувь заяа, эрх ашигт нийцэхүйц байдлаар шинэчилж, АН-ыг ардчиллын  суурь үнэт зүйлсийг мэддэг дээдэлдэг, эрхэмлэдэг залуу үеийнхнээр бэхжүүлэхийг цаг үе шаардаж байна.

Энэхүү шинэтгэл, шилжилтийн хариуцлагатай, эгзэгтэй цаг үед миний бие ямагт үндэснийхээ эрх ашгийг дээдэлж, АН-аа нэг цул байх ёстой гэж үзэж ирсэн байр сууриа дахин нотолж,  хуримтлуулсан төрийн болон улс төрийн ажлын туршлага, эдийн засаг, улс төр, хууль цааз, гадаад харилцааны мэдлэг боловсролоо Ардчилсан намынхаа шинэтгэлийн үйлсэд зориулах нь зүйтэй гэж шийдсэнээ та бүхэнд мэдэгдэж байна. 

Аливаа шинэтгэлийг уг шинэтгэлийн зайлшгүйг ойлгосон, мэдэрсэн, бас хэрэгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй хүмүүс л хийдгийг би мэднэ. Энэ амаргүй үйл хэргийг манлайлж, хатаагдсан ахмад үе, ид жагсаж яваа дунд үе, ихийг бүтээх өрнүүн эрмэлзлэлтэй залуу үеийнхний холбоос, гагнаас, гүүр нь болон хамтран ажиллаж, зохион байгуулж хүссэн үр дүнд хүргэж чадна гэдэгтээ итгэлтэй байна хэмээн онцолсон юм.

 


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030