Өнөөдөр: 3 сарын 19.     14:57:58
  Улаанбаатар   -14ºC

Монгол Улс АНУ-ын цэргийн алба хаагчид цэргийн эмнэлэгт үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломж бүрдлээ.

МУ-ын БХЯ, АНУ-ын БХЯ-ны хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрийн үр дүнд манай 2 улсын Цэргийн алба хаагчид тэдний гэр бүлийн гишүүдэд эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төрлбөргүй үзүүлж байх боломж бүрдлээ. Энэ сарын 1-ний өдөр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга Дэслэгч генерал Даваа нар АНУ-ын Батлан хамгаалахын Ази номхон далайн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дэд сайдыг хүлээн авч уулзан дээрхи гэрээнд гарын үсэг зурлаа. 
АНУ-ын Батлан хамгаалахын Ази-Номхон далайн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дэд сайд Рендал Шравейр манай улсад 2 дугаар сарын 28-аас 3 дугаар сарын 2-ны өдрүүдэд айлчиллаа. Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 31 дэх жилтэйгээ золгож байна. Жилээс жилд 2 улсын харилцаа хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаагийн дотор батлан хамгаалах салбарын харилцаа гүнзгийрсээр байгаа. 
Энэ удаагийн уулзалтаар Монгол Улсад болон АНУ-д сурч, ажиллаж буй цэргийн алба хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүд тухайн цэргийн эмнэлгүүдээр үнэ төлбөргүй үйлчлүүлж байх гэрээ хэлэлцээрийг байгууллаа. АНУ-ын Элчин сайдын яамнаас Батлан хамгаалах яамнаа хэвлэлийн хурлыг товлон хоёр улсын төлөөлөл товч мэдээлэл хийсэн юм.
АНУ-ын Батлан хамгаалахын Ази-Номхон далайн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дэд сайд Рендал Шравейр энэ үеэр хэлсэн үгэндээ \"Хоёр орны батлан хамгаалах салбарын түншлэлд АНУ тууштай хэвээр байх нь аль аль талдаа чухал ач холбогдолтой бөгөөд нийтлэг үнэт зүйлс, хамтын ашиг сонирхол дээр сууриласан гэдгийг би онцлон тэмлэглэмээр байна. Монгол улс бол Ази тивд төдийгүй дэлхийн энх тайван, тогтвортой байдалд боломжоосоо хавьгүй их хувь нэмэр оруулж байгаа ардчилсан, амар тайван орны жишээ болсон улс. Та бүхэн бусад улс үндэстнүүдэд үлгэр дуурриалал болж байгаа бөгөөд энэ энэ хүрсэн амжилт ололтоороо бахархах нь зүй ёсны хэрэг юм\"гэж онцоллоо. 
Мөн дээрхи уулзалтаар ирэх 6 дугаар сард манай улсад 16 дахь жилдээ болох зохиогдох гэж буй буй Энхийг дэмжих ажиллагааны \"Хааны эрэлд\" олон улсын хээрийн сургуулийг зохион байгуулах асуудлаар ярилцсаны дээр 2 орны аюулгүй байдлыг дэмжсэн батлан хамгаалахын хамтын ажиллагааг цаашид тэлэх боломжуудыг үргэлжлүүлэн эрэлхийлэх болно гэдгийг хоёр тал тэмдэглэлээ.


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

csacasc2 сар 19. 9:48
dasdasd2 сар 19. 9:47
hfghfh2 сар 19. 9:42
acasc2 сар 19. 9:38
acsasca2 сар 19. 9:38
xz2 сар 19. 9:36
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030