Дэлхийн ур чадварын 44 дэх удаагийн тэмцээн энэ сарын 14-19-ны өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод зохион байгуулагдана. Тус тэмцээнд нийт 76 орон оролцох бөгөөд Монгол Улсаас гагнуур, барилгын өрөг-угсралт, барилгын цахилгаан, мужаан, сантехник, тогооч гэсэн 6 төрлөөр оролцох гэж байна.
Дэлхийн ур чадварын тэмцээний тогоочийн төрөлд оролцох Хүнс технологийн политехник коллежийн оюутан Б.Дагвасүрэнг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хүлээн авч уулзлаа/2017.10.09/. Уулзалтад оюутны бие төлөөлөгч Хүнс технологийн политехник коллежийн захирал Б.Бат-Эрдэнэ, тус тэмцээний Монгол дахь зохицуулагч Монголын зочлох үйлчилгээний холбооны тэргүүн Н.Батцэнгэл нар оролцлоо. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга уулзалтын үеэр "Олон улсын нэр хүндтэй тэмцээнд улсаа төлөөлөн оролцоно гэдэг хамгийн чухал. Тэмцээнд нь өндөр амжилт хүсэе" гэв.
Утасны дугаар: 88843030
Сэтгэгдэл бичих