Өнөөдөр: 4 сарын 26.     15:53:28
  Улаанбаатар   -14ºC

С.Чинзориг: Хамтын тэтгэврийн тухай хууль хэрэгжсэнээр манай нийт ахмадуудын эрх ашиг бүрэн хангагдаж чадахгүй

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойшхи хуралдаанаар  хүчингүй болгосон Хамтын тэтгэврийн тухай хуулийг тойрсон маргаан мэтгэлцээн нийгмийн сүлжээнд нэлээд олон хүнийг хамраад байна. Өмнөх парламентад С.Эрдэнэ нарын гишүүдийн өргөн барьж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард батлуулсан уг хуулийг хүчингүй болгох шийдвэрийг улстөрчид өөр өөрийн өнцгөөр тайлбарлаж байгаа юм. Харин УИХ-ын гишүүн С.Чинзориг уг хуулийг хүчингүй болгосон талаар “Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгосонтой холбоотойгоор буруу ойлголтыг олон түмэнд өгч байгаа нь харамсалтай. Хуулийг хүчингүй болгосноор тэтгэвэр авч байгаа  300 гаруй мянган ахмадын эрх ашгийг хохироосон зүйл хийгээгүй гэж би үзэж байгаа. Энэ хууль хэрэгжсэнээр манай нийт ахмадуудын эрх ашиг бүрэн хангагдаж чадахгүй. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа ахмадуудын 77 мянга нь хань ижлээ алдсан  гэсэн судалгаа бий. Гэтэл Хамтын тэтгэврийн тухай хуулиар эдгээр ахмадын эрх ашгийг 100 хувь хангах боломжгүй. Учир нь өмнөх Засгийн газраас энэ хуулийн төслийг өргөн барихдаа хийсэн тооцоо судалгаагаар ахмадуудад ялгамжтай хандсан. Өөрөөр хэлбэл, 2005 оноос хойш хань ижлээ алдсан гэж цаг хугацааны хязгаар тавьснаар хамтын тэтгэвэр шаардлагатай хүмүүсийн ердөө 10 хүрэхгүй хувьд  хамаатай байхаар оруулж батлуулсан юм билээ. Тиймээс манай нам энэ хуулийг хүчингүй болгохдоо хань ижлээ алдсан ахмадуудын эрх ашгийг 100 хувь хангаж чадахгүй учраас хүчингүй болгох ёстой гэж үзсэн. Үүнийхээ оронд нийт ахмад настныхаа эрх ашгийг хамгаалсан хууль эрх зүйн оновчтой бодлогыг оруулж ирэх хэрэгтэй гэж үзэж байгаа” гэсэн тайлбарыг хийсэн юм.

[video1]

 

Үргэлжлэх хугацаа: 2:3


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030