Өнөөдөр: 3 сарын 19.     14:49:06
  Улаанбаатар   -14ºC

Хүүхдийн эрхийн улсын байцаагчтай Азийн анхны улс боллоо

Монгол улс Ази тивд анх удаа хүүхдийн эрхийн улсын байцаагчтай боллоо. Сургалтад хамрагдаж, шалгуур хангасан 38 ажилтан хүүхдийн эрхийн улсын байцаагчийн тэмдэг, үнэмлэхээ өнөөдөр гардаж авлаа.

Монголд анхны хүүхдийн улсын байцаагчаар ажиллах хүмүүст үнэмлэхийг нь гардуулах үеэрээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Хүүхдийн эрхийн улсын байцаагч нь хүүхдийн эрх, хамгааллын холбогдох хууль журмуудын биелэлтэд анхаарах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс сэргийлж, тэдний эсрэг хүчирхийлэл үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, эрт таслан зогсоох, гэмт хэрэгтэнд хариуцлага тооцуулах зэрэг томоохон үүрэг бүхий, хариуцлага өндөртэй ажил. Та бүхний ажлын үр дүн Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдэд шууд нөлөөтэй учир маш хариуцлагатай ажиллах нь чухал. Түүнчлэн төрийн албан хаагчдын ёс зүй, хариуцлагыг өндөрт өргөж ажиллах хэрэгтэй” хэмээн захив.

Эхний ээлжинд 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт нийт 38 улсын байцаагч бэлтгэж, сургалтад хамруулжээ. Сургалтыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Гүүд нэйборс” олон улсын байгууллагатай хамтран есдүгээр сарын 18-наас 10 дугаар сарын 6-нд зохион байгуулсан бөгөөд шаардлагатай гэж үзвэл орон тоо нэмэгдүүлэх асуудлыг судлах аж. Улсын байцаагчийг бэлтгэхдээ хүүхдийн эрхийн чиглэлээр таваас доошгүй жил ажиллаж мэргэшсэн хүмүүсээс сонгон шалгаруулжээ.

Хүүхдийн эрхийн тухай хуульд  хүүхдийн эрхийн байцаагчтай байх асуудлыг хуульчилсан бөгөөд  шинээр батлагдсан Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хүүхдийн эрх, хамгааллын зөрчлийг шалган шийдвэрлэх эрхтэй. Тухайлбал, хүүхдийн эрхийн улсын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүүхдийн эсрэг зөрчил, хүүхэд харах үйлчилгээ, төрийн албатай холбоотой гурван зүйлийн зөрчлийг шалган шийдвэрлэх юм байна.

Улсын байцаагчид нь торгож, шийтгэхээс илүү зөвлөн тусалж, хүүхдийн эрх, хамгааллын чиглэлийн холбогдох хууль журмын биелэлтэд анхаарч ажиллах нь чухал гэдгийг хүүхдийн эрхийг хамгаалахаар томилогдож буй шинэхэн байцаагчид үйл ажиллагаандаа баримтлахаа хэлж байлаа. Хүүхдийн эрхийн зөрчил, хүүхдийн хүчирхийлэл нь харьцангуй далд хэлбэрээр үйлдэгддэг, нуугдмал байх нь элбэг учраас холбогдох бүхий л байгууллага хүмүүстэй нягт хамтран ажиллах үүрэг хүлээж буй юм.


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

csacasc2 сар 19. 9:48
dasdasd2 сар 19. 9:47
hfghfh2 сар 19. 9:42
acasc2 сар 19. 9:38
acsasca2 сар 19. 9:38
xz2 сар 19. 9:36
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030