Өнөөдөр: 3 сарын 19.     13:43:00
  Улаанбаатар   -14ºC
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД МОНГОЛ УЛСАД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ БОЛОМЖИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ2018, 3 сар 12. 9:27

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Канад улсын Торонто хотноо болсон Канадын Хайгуулч, олборлогчдын холбоо /PDAC/-ны чуулга уулзалтад оролцсон билээ.    Үүний дараа сайд Д.Сумъяабазарын гадаад улсад хийж буй айлчлал үргэлжилж, АНУ-ын Худалдааны танхимын Ази тив хариуцсан дэд ерөнхийлөгч Чарльз Фрийман  болон төлөөлөгчидтэй уулзав. Мөн хөрөнгө оруулагчдын төлөөлөл Capterpillar, John Deer, Rio Tinto,  АНУ-ын Экспорт-Импортын банк, АНУ-ын Хилийн Чанад дахь Хувийн хөрөнгө оруулалтын корпораци зэрэг байгууллагуудын удирдлагуудтай уулзаж санал солилцож, Монгол Улсад хөрөнгө оруулах орчин, хууль эрх зүйн өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө. АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ТУХАЙ: Дэлхий даяар гурван сая гишүүн компани болон идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй  “АмЧам” салбарыг эгнээндээ нэгтгэсэн АНУ-ын Худалдааны танхим нь бизнесийн томоохон, хүчирхэг холбоо юм

Монгол Улс АНУ-ын цэргийн алба хаагчид цэргийн эмнэлэгт үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломж бүрдлээ.2018, 3 сар 11. 14:59

МУ-ын БХЯ, АНУ-ын БХЯ-ны хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрийн үр дүнд манай 2 улсын Цэргийн алба хаагчид тэдний гэр бүлийн гишүүдэд эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төрлбөргүй үзүүлж байх боломж бүрдлээ. Энэ сарын 1-ний өдөр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга Дэслэгч генерал Даваа нар АНУ-ын Батлан хамгаалахын Ази номхон далайн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дэд сайдыг хүлээн авч уулзан дээрхи гэрээнд гарын үсэг зурлаа. АНУ-ын Батлан хамгаалахын Ази-Номхон далайн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дэд сайд Рендал Шравейр манай улсад 2 дугаар сарын 28-аас 3 дугаар сарын 2-ны өдрүүдэд айлчиллаа

БОАЖ-ЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ ХБНГУ-Д АЖИЛЛАЖ БАЙНА2018, 3 сар 11. 13:14

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад албан айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Берлин хотод 3 дугаар сарын 7-оос 11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа Олон улсын аялал жуулчлалын “Аи Ти Би Берлин” үзэсгэлэнд оролцлоо

Шинэ мэдээ

csacasc2 сар 19. 9:48
dasdasd2 сар 19. 9:47
hfghfh2 сар 19. 9:42
acasc2 сар 19. 9:38
acsasca2 сар 19. 9:38
xz2 сар 19. 9:36
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030