Монгол Улс эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулж, санхүүгийн зах зээл, эдийн засаг сэргээд байна.
Хамтарсан Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээндээ 14 мега төслийг ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй.
Азийн хөгжлийн банкнаас өнөөдөр (2024.09.25) "Азийн хөгжлийн шинэчилсэн төлөв 2024" тайлангаа танилцууллаа.
Цар тахал, геополитикийн мөргөлдөөний улмаас үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн 50 гаруй орны зээлжих зэрэглэл нэмэгдээд байна.
Гүйцэтгэх засаглалынхан тус компанийг нээлттэй болгох нь зүйтэй гэдэгт санал нэгджээ.
Оросын армийн 100 жилийн ой энэ жил тохиож байна. Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд уригдан оролцлоо. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нартай уулзаж ойн арга хэмжээнд урьсанд талархлаа илэрхийллээ. Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай хоёр орны цэрэг, цэрэг техникийн хамтын ажиллагаа, энэ онд болон дунд хугацаанд хамтран ажиллах талаар ярилцсан байна. Мөн ОХУ-ын БХЯ-ны зүгээс Монгол Улсын Зэвсэгт хүчний зэвсэглэл техникийг шинэчлэн сайжруулах, цэргийн боловсон хүчин бэлтгэхэд тусламж үзүүлж байгаад талархал илэрхийлэв. Түүх сөхвөл, 1918 оны нэгдүгээр сарын 28, 29-ны өдрүүдэд Зөвлөлт Орос Улсыг гадаад дотоодын дайснаас хамгаалах зорилгоор Ажилчин, Тариаланчдын Улаан арми, флот байгуулагдаж хоёрдугаар сарын 23-нд сайн дурынхныг элсүүлж эхэлсэн байна. Тиймээс энэ өдөр Улаан армийн төрсөн өдөр буюу ойн баяр тохиож байна.
“Үндэсний Статистикийн Хорооны дарга А.Ариунзаяа Статистикийн олон улсын үйл ажиллагааны гарын авлагыг бусад улс орнуудад хэрэгжүүлэх зөвлөхөөр ажиллана” Нэгдсэн Үндэстний Байгууллагын Статистикийн Комиссын гишүүн 140 гаруй улсын төлөөлөгчид, НҮБ-ын системийн байгууллагууд, олон улсын 40 гаруй байгууллага, бүсийн комиссын зургаан байгууллага, 10 орчим төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцсон НҮБ-ын Статистикийн Комиссын 49-р чуулганд Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооны дарга А.Ариунзаяа, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга З.Хүслэн оролцлоо. Чуулган 03-р сарын 02-ноос 03-р сарын 09-н хүртэл АНУ-ын Нью-Йорк хотод үргэлжилсэн бөгөөд мөн үеэр Үндэсний Статистикийн Хорооны дарга А.Ариунзаяа, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга З.Хүслэн нар салбар хуралдаан болон бусад арга хэмжээнд оролцож, өөрийн орны санал, байр суурийг илэрхийлж, холбогдох шийдвэрт тусгуулах, НҮБ-ын Статистикийн Хэлтэс болон бусад хамтын ажиллагаатай байгууллагуудын удирдлагатай уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Байгалийн нөөцөд суурилсан эдийн засгийн статистикийн Улаанбаатар хотын бүлгийн гаргасан гарын авлагыг НҮБСК-т танилцуулсан юм. Чуулганаар нийт үндсэн 32 асуудал хэлэлцэж, салбар хуралдаануудыг нээлттэй болон хаалттай хэлбэрээр явуулсан бөгөөд Үндэсний Статистикийн Хорооны дарга А.Ариунзаяа “Мэдээлэл, статистикийн харилцаа: хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийг хэрэглэгчид, хэвлэл мэдээлэл, бодлого боловсруулалтад тусгах нь” сэдвийн хүрээнд салбар хуралдааны даргаар оролцсон. Мөн чуулганд идэвхтэй оролцсоныг үнэлж Статистикийн олон улсын үйл ажиллагааны гарын авлагыг бусад улс орнуудад хэрэгжүүлэх зөвлөхөөр ажиллах, НҮБ-ын статистикийн хорооны дэд комиссын гишүүнээр ажиллах, НҮБ-ын зөвлөх группийн ТХЗ-ын мониторингийн хүрээнд хийгдэх ажлын хэсэгт орж ажиллахаар боллоо
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ яамны хуучин сайд А.Цогцэцэгээс тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орсноос хойш энэ сарын 20-нд таван сар болох гэж байна. Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг 2017 оны 10 дугаар сарын 20-нд тамга хүлээлцэх үеэр “Д.Сарангэрэл сайд бол Эрүүл мэндийн салбарт шинэ хүн биш
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Канад улсын Торонто хотноо болсон Канадын Хайгуулч, олборлогчдын холбоо /PDAC/-ны чуулга уулзалтад оролцсон билээ. Үүний дараа сайд Д.Сумъяабазарын гадаад улсад хийж буй айлчлал үргэлжилж, АНУ-ын Худалдааны танхимын Ази тив хариуцсан дэд ерөнхийлөгч Чарльз Фрийман болон төлөөлөгчидтэй уулзав. Мөн хөрөнгө оруулагчдын төлөөлөл Capterpillar, John Deer, Rio Tinto, АНУ-ын Экспорт-Импортын банк, АНУ-ын Хилийн Чанад дахь Хувийн хөрөнгө оруулалтын корпораци зэрэг байгууллагуудын удирдлагуудтай уулзаж санал солилцож, Монгол Улсад хөрөнгө оруулах орчин, хууль эрх зүйн өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө. АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ТУХАЙ: Дэлхий даяар гурван сая гишүүн компани болон идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй “АмЧам” салбарыг эгнээндээ нэгтгэсэн АНУ-ын Худалдааны танхим нь бизнесийн томоохон, хүчирхэг холбоо юм
Утасны дугаар: 88843030