Өнөөдөр: 3 сарын 29.     06:10:29
  Улаанбаатар   -14ºC

С.ЧИНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЧАДАВХ, ҮР ДҮНГЭЭС ХАМААРЧ ЦАЛИНГ НЬ ОЛГОДОГ БОЛНО

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Х.Баделхан: Төрийн албан хаагчид шатлан дэвших зарчмаар албан тушаалд очдог байхаар хуулийн төслийг боловсруулсан байна. Сонгуулийн дараа бүх төвшинд халаа сэлгээ явагддаг. Үүнтэй холбоотой судалгаа байна уу?  Хууль батлагдаад тогтвортой байх баталгаа байна уу? Дараагийн УИХ гарч ирээд өөрчилдөг. Хууль тогтвортой байвал төрийн алба тогтвортой байна.

ТАЗ-ийн дарга Б.Цогоо: Төрийн албаны зөвлөлөөс энэхүү статистикийг гаргадаг. Ер нь УИХ-ын сонгуулийн дараа төрийн албанд хөдөлгөөн эрс ихэсдэг. Халагдсан иргэд Шүүхэд ханддаг. 2008-2016 онд 300-500 хүн ажлаасаа халагдаж, Төрийн албаны зөвлөл 160 хүний асуудлыг шийдсэн байдаг. Үлдсэн маргаан шүүх дээр очдог.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Төрийн албыг тогтвортой байлгах ямар ямар заалт энэ хуулийн төсөлд оруулсан бэ? Төрийн албан хаагч хариуцлага алдсаныг хэн тогтоох вэ? Чадавхын системд суурилсан төрийн албатай болох тухай ярьж байна. Чадавхын систем гэдэг ямар учиртай үг юм бэ? Өмнө энэ хуулийн хэлэлцэж байхад эдийн засгийн хямралтай хэмнэлтийн горимд шилжсэн үед төрийн албан хаагчийн ур чадвар, удаан жилийн нэмэгдлийг хасахгүй заалтыг суулгаж байсан. Энэ заалт үлдсэн үү?

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Төрийн албыг тогтвортой болгох хамгийн гол заалт бол шатлан дэвжих тогтолцоогоор явна.  Мөн Төрийн нарийн бичгийн дарга буюу төрийн захиргааны хамгийн дээд албан тушаалтныг зургаан жилийн хугацаатайгаар томилох эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр заасан. Сонгуулийн циклээс өөр болгох заалт.  ТАЗ-ийг хараат бус байлгах. Төрийн удирдах албан тушаалтнуудыг хариуцлагажуулах эрх зүйн зохицуулалт хийж байгаа. Төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаас халсан нь тогтоогдвол буруу шийдвэр гаргасан удирдах албан тушаалтан цалин, НДТШ, ЭМДШ-ийг төлнө. Төрийн үйлчилгээний чанар хүртээмжид хяналт тавьдаг олон нийтийн зөвлөлийг оруулсан.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Цалин хөлстэй холбоотой асуудлыг зарчмын өөрчлөлтөд оруулахаар хуулийн төсөлд оруулсан. Төрийн албан хаагчдад чадавх, үр дүнгээс хамаарч цалинг нь олгодог байх тогтолцоонд шилжихээр тооцож байгаа. Төрийн албан хаагчдад тэгш, шударга ханддаг байхаар зарчмыг хуульд оруулсан.


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

csacasc2 сар 19. 9:48
dasdasd2 сар 19. 9:47
hfghfh2 сар 19. 9:42
acasc2 сар 19. 9:38
acsasca2 сар 19. 9:38
xz2 сар 19. 9:36
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030