Өнөөдөр: 3 сарын 19.     13:14:34
  Улаанбаатар   -14ºC

Улс төр

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛДЫН МЭНДЧИЛГЭЭ2018, 7 сар 9. 8:33

Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, сонсогч, дайнд оролцож, дарийн утаа үнэртэн чөлөөнд гарсан хүндэт буурлууд, ахмад дайчид, Батлан хамгаалахын алба хаагчид, төрийн цэргийн байгуулалын нийт бие бүрэлдэхүүн та бүхэнд Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баярын цогтой халуун мэндийг хүргэн мэндчилье. Монгол Улсын түүхийн бүхий л эгзэгтэй үед төр, түмний хээ итгэл, найдварыг хүлээн эх нутаг, газар шороо ныхоо бүрэн бүтэн байдал, эх орныхоо тусгаар тогтнол, элгэн сад ан, Монгол түмнийхээ амар амгалан амьдралыг харийн аливаа халдлагаас соргогоор хамгаалах өндөр хариуцлага, нэр төртэй үүргийг гүйцэтгэж, түүнд ухамсарт амьдрал, бие сэтгэл, эрдэм чадвараа бүрэн зориулсан үе үеийн дайчдын гавъяат үйлсийг баярын энэ өдөр хүндэтгэн дурсахад таатай байна.Монголын ард түмэн улс орноо тусгаар тогтнуулж, бүрэн бүтэн байдлаа хадгалан үлдээхийн төлөө өнгөрсөн 20 дугаар зууны туршид үлэмжийн хүчин чармайлт гаргасны дотор 1911 оны Үндэсний эрх чөлөөний тэмцэл, 1921 оны Ардын хувьсгал, Халхын голын 1939 оны байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, Улсын баруун хилд болсон зэвсэгт тулгаралтын ялалт, улс орны хөгжил, цэцэглэлт ийн онцгой үе шат бүрд Монгол цэрэг өөрийн үүргээ гүнзгий ухамсарлан түүхэн үүрэг гүйцэтгэсэн гавъяатай билээ.Дэлхий дахинаа даяаршлын үйл явц эрчимжиж буй энэ үед улс орноо батлан хамгаалах зорилго, зорилтыг бүс нутгийн болон дэлхий дахины энхийн үйл явцын нийтлэг хандлагатай уялдуулан Нэгдсэн үндэстний байгууллагын энхийг дэмжих болон олон улсын цэргийн ажиллагаанд Зэвсэгт хүчний дайчид, цэргийн багийн бүрэлдэхүүн хувь нэмрээ оруулан, үүрэг гүйцэтгэж, дэлхий дахинаа нэр алдраа мандуулж байгаа нь Монгол цэргийн дайчин замнал, түүхийн хуудсыг шинэ агуулгаар баяжуулж буй хэрэг төдийгүй, ард түмнийхээ бахархал, хүндэтгэлийг хүлээх сайхан боломжийг бүрдүүлж байгаа билээ. Цэнхэр дуулгат дайчиддаа тангараг нэгт дайчин нөхөд, аав, ээж, гэр бүлийнхэн чинь сайн сайхныг хүсэн баярын мэнд хүргэж байна.Зэвсэгт хүчний хөгжлийн зорилтыг тууштай хэрэгжүүлэхийн зэрэгцээ аюулгүй байдлын шинэ орчин, нөхцөлд улс орноо батлан хамгаалах үйл явцыг улс төр, дипломатын арга хэрэгслээр хангах зарчмыг тууштай баримтлан дэлхий дахин, бүс нутагт цэргийн итгэлцлэлийг бэхжүүлэх, энхийн үйлсэд хувь нэмрээ идэвхтэй оруулах нь манай батлан хамгаалах бодлогын тэргүүлэх чиглэл байх болно. Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин нь залуу үеийн эх орноо гэсэн чин сэтгэл, хүсэл мөрөөдлийн бодит илэрхийлэл, цэрэг эх оронч үзлийн төв ундарга, бие бялдар, сахилга бат, хүмүүжлийн том сургууль, хүн ардынхаа өмөг түшиг, улс орныхоо тогтвортой хөгжлийн нэг баталгаа байх болно.Нар хур тэгширсэн энэ сайхан өдрүүдэд идэр чийрэг бөхчүүд маань хүчтэй, аргамаг шандаст хүлгүүд нь хурдан, цэц магнай харваачид нь мэргэн байж, хотол түмнээрээ сайхан наадаарай. Төрт ёсны их баяр цэнгэл-Монгол наадам дөрвөн зүг, найман зовхист ёслол төгөлдөр, сүр жавхлантай болж, айл өрх, хүн бүрт баяр баясгалан бэлэглэх болтугай!Монгол цэргийн сүр хүч, жавхаа хийморь үеийн үед мандан бадарч байг.

16 аж ахуйн нэгжийн архи, согтууруулах ундаа үйлдвэрлэх зөвшөөрлийг хүчингүй болгов2018, 3 сар 28. 9:02

Засгийн газрын хуралдаанаар (2018.03.27) нэр бүхий 16 аж ахуйн нэгжийн архи, согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай асуудлыг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өнөөдрийн хуралдаанаар оруулж, хэлэлцэн шийдвэрлүүлсэн юм. Тусгай зөвшөөрлийг дараах шалтгааны улмаас цуцалжээ

Д.САРАНГЭРЭЛ: ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД ХӨТӨЛБӨРИЙГ ЯМАР Ч ГЭСЭН ХӨДӨЛГӨНӨ, УРАГШЛУУЛНА2018, 3 сар 12. 9:35

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ яамны хуучин сайд  А.Цогцэцэгээс тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орсноос хойш энэ сарын 20-нд таван сар болох гэж байна.  Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг 2017 оны 10 дугаар сарын 20-нд тамга хүлээлцэх үеэр “Д.Сарангэрэл сайд бол Эрүүл мэндийн  салбарт шинэ хүн биш

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД МОНГОЛ УЛСАД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ БОЛОМЖИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ2018, 3 сар 12. 9:27

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Канад улсын Торонто хотноо болсон Канадын Хайгуулч, олборлогчдын холбоо /PDAC/-ны чуулга уулзалтад оролцсон билээ.    Үүний дараа сайд Д.Сумъяабазарын гадаад улсад хийж буй айлчлал үргэлжилж, АНУ-ын Худалдааны танхимын Ази тив хариуцсан дэд ерөнхийлөгч Чарльз Фрийман  болон төлөөлөгчидтэй уулзав. Мөн хөрөнгө оруулагчдын төлөөлөл Capterpillar, John Deer, Rio Tinto,  АНУ-ын Экспорт-Импортын банк, АНУ-ын Хилийн Чанад дахь Хувийн хөрөнгө оруулалтын корпораци зэрэг байгууллагуудын удирдлагуудтай уулзаж санал солилцож, Монгол Улсад хөрөнгө оруулах орчин, хууль эрх зүйн өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө. АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ТУХАЙ: Дэлхий даяар гурван сая гишүүн компани болон идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй  “АмЧам” салбарыг эгнээндээ нэгтгэсэн АНУ-ын Худалдааны танхим нь бизнесийн томоохон, хүчирхэг холбоо юм

Жижиг дунд бизнест санхүүгийн болон техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээ үзүүлж байна2018, 3 сар 12. 9:18

 Европын холбооны Азийн хөрөнгө оруулалтын сангаас санхүүжиж буй Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн удирдах зөвлөлийн хурал өнөөдөр/2018.03.01/ ХХААХҮЯ-ны хурлын танхимд  боллоо. Удирдах зөвлөлийн хуралд Европын холбоо, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны төлөөлөл, жижиг, дунд бизнес эрхлэгчид оролцлоо

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: Монголчууд ноолуураа өөрсдөө дэлхийд үнэлнэ, үнэ цэнэ нь ажил, орлого болж үлдэнэ2018, 3 сар 12. 9:09

Монгол улсын Засгийн газар ХХААХҮЯ-наас боловсруулсан “Ноолуур” хөтөлбөрийг баталж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлж байхаар тогтсон. Дөрвөн жилийн хугацаатай хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлснээр нэхмэлийн салбарт 5500 гаруй ажлын байр тогтвортой хадгалагдах бөгөөд 3600 гаруй ажлын байр шинээр бий болно

Монгол Улс АНУ-ын цэргийн алба хаагчид цэргийн эмнэлэгт үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломж бүрдлээ.2018, 3 сар 11. 14:59

МУ-ын БХЯ, АНУ-ын БХЯ-ны хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрийн үр дүнд манай 2 улсын Цэргийн алба хаагчид тэдний гэр бүлийн гишүүдэд эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төрлбөргүй үзүүлж байх боломж бүрдлээ. Энэ сарын 1-ний өдөр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга Дэслэгч генерал Даваа нар АНУ-ын Батлан хамгаалахын Ази номхон далайн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дэд сайдыг хүлээн авч уулзан дээрхи гэрээнд гарын үсэг зурлаа. АНУ-ын Батлан хамгаалахын Ази-Номхон далайн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дэд сайд Рендал Шравейр манай улсад 2 дугаар сарын 28-аас 3 дугаар сарын 2-ны өдрүүдэд айлчиллаа

Ц.Даваасүрэн: Оюутолгой Монгол улсаас эрчим хүчээ ав2018, 3 сар 11. 13:22

Оюутолгойн цахилгаан станц барих гэрээг хүчингүй болголоо гэх мэдээлэл сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч байгаа. Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон Тавантолгой төслийн нэгжийн захирал Д.Батбилэг, Эрчим хүчний яамны бодлогын газрын хэлтсийн дарга Б.Ерэн-Өлзий нар мэдээлэл хийлээ.  Мэдээллийн эхэнд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Оюутолгойн  цахилгаан станц барих гэрээг цуцлав гэх худал мэдээлэл сүүлийн үед гарах боллоо

БОАЖ-ЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ ХБНГУ-Д АЖИЛЛАЖ БАЙНА2018, 3 сар 11. 13:14

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад албан айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Берлин хотод 3 дугаар сарын 7-оос 11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа Олон улсын аялал жуулчлалын “Аи Ти Би Берлин” үзэсгэлэнд оролцлоо

“ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ СЭТГҮҮЛ ЗҮЙД МИНИЙ ОРОЛЦОО” шилдэг бүтээлийн уралдааныг зарлаж байна2018, 3 сар 11. 13:03

 Жендэрийн талаарх олон нийтийн хэвшмэл ойлголтыг халж, жендэрийн тэгш байдлын мэдлэг, хандлагыг дээшлүүлэх зорилгоор “ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ СЭТГҮҮЛ ЗҮЙД МИНИЙ ОРОЛЦОО” шилдэг бүтээлийн уралдааныг зарлаж байна.Уралдаанд бүтээл ирүүлэхдээ: Алхам 1: Сэтгүүлч та тухайн бүтээлийг нийтэлж, нэвтрүүлэх өдөр, цагийг зохион байгуулах комисст урьдчилан мэдэгдэж, уралдаанд оролцохоо 350002, 8898-8045 утсаар болон pim@pressinst.org.mn цахим шуудангаар мэдүүлэхАлхам 2: Бүтээлийг заасан хугацаанд дараах шаардлагын дагуу албан ёсоор Хэвлэлийн Хүрээлэнд ирүүлэх

Шинэ мэдээ

csacasc2 сар 19. 9:48
dasdasd2 сар 19. 9:47
hfghfh2 сар 19. 9:42
acasc2 сар 19. 9:38
acsasca2 сар 19. 9:38
xz2 сар 19. 9:36
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030