Өнөөдөр: 5 сарын 28.     01:40:40
  Улаанбаатар   16ºC
Засгийн газар сургалтын төвүүдийг нээх шийдвэр гаргалаа5 сар 6. 10:56

Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж байна. Энэ удаагийн хуралдаанаараа 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ

"Өмч хувьчлал-2020" нээлттэй дуудлагын худалдаа болж өнгөрлөө.4 сар 24. 12:17

Нийслэлийн өмчөөс хувьчлах 3 барилга байгууламжийг 2020.03.23-ны өдөр олон нийтэд нээлттэй зарлаж, 04 сарын 23-ны өдөр дуудлага худалдаа амжилттай зохион байгуулагдлаа

Шар өвс шатаасны улмаас түймэр гарах нь ихэсжээ4 сар 24. 12:13

Хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан шар өвс шатаасны улмаас гарах гал түймрийн дуудлага ихсэж байгааг ОБЕГ-аас анхаарууллаа. Тухайлбал, өчигдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны “Хужирбулан”-гийн 15 дугаар гудамжинд иргэн Б-ын хашааны банз, шар өвс шатаж байна гэсэн дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 10 минут ажиллаж унтраажээ.   Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Шадивлан” зуслангийн “Задгай”-д шар өвс шатсаны улмаас зуслангийн байшин шатаж байна гэсэн дуудлагаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34, 74 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан байна.   Түүнчлэн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны “Богд хан-Уул”-ын “Жаргалантын-Ам”-нд шар өвс шатаж байна гэсэн дуудлагаар ОБЕГ, Үндэсний аврах бригадын алба хаагчид, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30, 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, унтраажээ.   Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байгаа юм.   Иймд иргэд асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийхийг анхааруулж байна

“ЗӨВ ЭРЧҮҮДИЙН ОРОН ЗАЙ” ОНЛАЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ4 сар 23. 10:59

Жендерийн үндэсний хороо, Үндэсний статистикийн хорооноос хийсэн “Эрэгтэйчүүдийн суурь судалгаа”-гаар монгол эрэгтэй хүний дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9,67 насаар бага байна гэсэн дүн гарсан

Хохирогч болгонд хүрч ажиллах нь бидний үүрэг4 сар 23. 10:54

ГБХЗХГ-ын Гэр бүлийн хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Л.Бадамцэцэгтэй ярилцлаа. -Хорио цээрийн дэглэмд шилжсэнтэй холбоотойгоор гэр бүлийн хүчирхийллийн дуудлага нэмэгдэж, хамгаалах байрны ачаалал ихэссэн тухай ярих боллоо. Нөхцөл байдал ямар байна вэ? -COVID19-ийн тархалттай холбоотойгоор бүх шатны сургууль, цэцэрлэг каринтилж, хүүхдүүд гэртээ байгаа

Нийслэлд 420 объектын зөрчлийг арилгуулж газар чөлөөлнө4 сар 23. 10:42

Чингэлтэй дүүргийн II хорооны нутаг дэвсгэр, 24 дүгээр сургуулийн баруун талд байрлалтай 15 тоосгон гараашийг өнөөдөр /2020.04.22/ албадан буулгажээ.   Тухайн газарт Чингэлтэй дүүргийн I, II, III хорооны иргэдэд үйлчлэх жишиг “Өрхийн эмнэлэг” барихаар төлөвлөсөн байна.   Нийслэлийн Засаг даргын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх, зөвшөөрөлгүй эзэмшиж буй газруудыг албадан чөлөөлж, тоглоомын талбай бүхий автомашины давхар зогсоол, явган хүний зам, ногоон байгууламж барьж тохижуулах А/513 дугаар Захирамжийн хүрээнд нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөх ажил зохион байгуулж байна.   Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий “2020 онд газрын зөрчил арилгалт, иргэдийн чөлөөтэй зорчих боломж бүрдүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр баригдах барилгын газрын нөөц сайжруулах зэрэг олон зорилт байгаа юм. Уг зорилтын хүрээнд 2020 онд 7 дүүргийн 150 байршилд 420 объектын зөрчлийг илрүүлэн газар чөлөөлөх төлөвлөгөөтэй

Улс төрийн таван нам сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүлэв4 сар 23. 10:36

Улс төрийн таван нам УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-нд өнөөдөр хүргүүллээ.   Тодруулбал, Эх Орончдын Нэгдсэн нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам, Их Эв нам, Зон Олны нам болон Дэлхийн Монголчууд нам хүсэлтээ хүргүүлсэн юм. СЕХ энэ удаагийн ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ гаргаж буй нам, эвслээс баримт бичгийг нь хүлээн авахдаа олон хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд тодорхой хуваарь гаргасан бөгөөд нам, эвсэл тус бүрээс 2-оос илүүгүй төлөөлөл нь ирж баримт бичгээ хүлээлгэн өгөх, асуумж бөглөх шаардлага тавьсан байна.   Ташрамд дурдахад 15 нам, 4 эвсэлийн УИХ-ын ээлжит сонгуульд оролцохоор Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлснээс өнөөдөр тав нь СЕХ-нд хүсэлтээ гаргаж буй юм

Цар тахалтай тэмцэх тухай хуулийн төслийг дэмжив4 сар 23. 10:35

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нараас өргөн мэдүүлсэн COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.   Төсөл санаачлагч гишүүн Ж.Энхбаяр танилцуулгадаа, коронавирусийн халдвараар өнөөдрийн байдлаар 2.5 сая хүн өвдөж, манай улсад 35 дахь тохиолдол бүртгэгдээд байна. Дэлхий дахинд дэгдсэн энэхүү цар тахлын улмаас Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийг тогтвортой байдалд үзүүлж байгаа сөрөг нөлөө, учруулах хохирол нь  гамшгийн хэмжээнд хүрээд байгааг дурдав.  Иймд Засгийн газраас өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдпын зэрэгт шилжүүлсэн хугацаанд өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр нэг удаагийн  буюу 4 бүлэг 19  зүйлтэй хуулийн төсөл боловсруулжээ.Хуулийн төсөлд өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Засгийн газар, Улсын онцгой комисс болон бусад байгууллагын шийдвэрлэх асуудал, чиг үүрэг, тэдгээрийн харилцан ажиллагааг зохицуулжээ

“Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх4 сар 22. 12:26

“Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зарлаж байна.30 сая төгрөгийн шагналын сантай зураг төсөлд мэргэжлийн байгууллага, хувь хүн, мэргэжлийн уран бүтээлчид, мэргэжлийн сургуулийн оюутан залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд оролцох боломжтой. Загварын уралдааныг 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 11-ний өдрийг хүртэл зарлаж байна

Шинэ мэдээ

© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402