Өнөөдөр: 3 сарын 29.     19:15:09
  Улаанбаатар   -14ºC

Чөлөөт бөхийн холбоо ард түмнээсээ уучлалт хүслээ

 

 

Бразилын Рио-де-Жанейро хотноо болсон Зуны XXXI олимпын наадмын сүүлийн өдөр болсон чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд барилдсан Г.Мандахнарангийн барилдаантай холбоотой мэдээллийг  чөлөөт бөхийн холбооноос өглөө. Тодруулбал олимпийн наадмын сүүлийн өдөр болсон чөлөөт бөхийн тэмцээн дэлхийн нийтийн анхаарлын төвд өнөөг хүртэл байсаар байна. Энэ хугацаанд Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн баг хоёр удаа хуралдлаа. Ингээд бид Монголын ард түмэн, Төр засгаасаа уучлалт гуйж байна.Дэлхийн чөлөөт бөхийн холбооноос ирүүлсэн нууцын зэрэглэлийн бичгийн дагуу бид есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө албан хүсэлтээ илгээх учиртай. Тиймээс Удирдах зөвлөл хоёр удаа хуралдаж дараах шийдвэр гарлаа. Г.Мандахнарангийн хүрэл медалийн төлөөх барилдааны талаар арбитрын шүүхэд хандах ажлыг холбогдох албан тушаалд даалгасан. Олимпийн наадмын дэвжээн дээр гарч зохисгүй үйлдэл гаргасан хоёр багшийн дасгалжуулагчийн ажлыг хоёр жилээр хасах буюу онцгой тохиолдолд олон улсын тэмцээнд оролцуулахгүй байхаар шийдвэрлэлээ.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

csacasc2 сар 19. 9:48
dasdasd2 сар 19. 9:47
hfghfh2 сар 19. 9:42
acasc2 сар 19. 9:38
acsasca2 сар 19. 9:38
xz2 сар 19. 9:36
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030