Өнөөдөр: 4 сарын 27.     05:40:41
  Улаанбаатар   -14ºC

Бооцоот барилдаанд гавъяатууд илүүрхлээ

онгол Улсын Гавьяат тамирчин Доржготовын Цэрэнхандын нэрэмжит жүдо бөхийн холимог багийн халз барилдаан анх удаа болж өндөрлөлөө.  Энэхүү тэмцээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчдын эсрэг олон улсын хэмжээний мастерууд өрсөлдсөн юм. Нийт 50 сая төгрөгийн шагналын сантай уг тэмцээнд Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчдын баг илүүрхсэнээр  бооцооны эзэн боллоо.  Гавьяатууд өрсөлдөгчдөө 5:2-оор  хожсон юм.
 
Энэ тэмцээнд Казахстан улсын нэрийн өмнөөс барилдах болсон ОУХМ Г.Отгонцэцэг урилгаар ирж барилдсан нь олны анхаарлыг ихэд татаж байсан.Тэрбээр МУГТ М.Уранцэцэгийг дэлхийн давцанд сүүлийн  гурван барилдаанд илүүрхээд байсан билээ.  Хоёр бөхийн барилдааныг спорт сонирхогчид хүсэн хүлээж байлаа. Татамид үзэгчдийг шуугиулсаар гарч ирсэн барилдаанд  М.Уранцэцэг гавьяат илүүрхэж, Г.Отгонцэцэгийг яллаа.
 
Улмаар тэмцээний 60 кг жинд  МУГТ Д.Амартүвшин  ОУХМ Ж.Амарболдыг, 66 кг жинд МУГТ Г.Болдбаатар ОУХМ  Д.Төмөрхүлэгийг,     +100 кг жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр  ОУХМ Ө.Дүүрэнбаярыг,  48 кг жинд  МУГТ М.Уранцэцэг, Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэгийг, 57 кг жинд МУГТ  Д.Сумъяа,  ОУХМ Л.Энхрийлэнг тус тус яллаа. Харин гавьяатуудын багаас 81 кг жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар  ОУХМ О.Ууганбаатарт,      63 кг жинд  МУГТ Ц.Мөнхзаяа  ОУХМ Б.Ганхайчид тус тус ялагдсан.
 
Дашрамд дуулгахад, халз барилдааны үеэр  олимпийн аварга Н.Түвшинбаярын өмсгөлийг дуудлага худалдаагаар худалдлаа. Нэг сая төгрөгөөс эхлэн иргэд үнэ хаялцсан. Ингээд Олимпийн аваргыг хайрлаж хүндэлж явдаг нэгэн жүдо бөхийн хорхойтон шууд найман сая төгрөгийн санал хэлснээр Н.Түвшинбаяр аваргын кимоног худалдаж авч чадлаа. Н.Түвшинбаяр аварга кимоноос олсон орлогоны тодорхой хувийг тэргэнцэртэй иргэдийн холбоонд хандивлах зорилгоор дуудлага худалдааг зохион байгуулсан гэдгээ энэ үеэр хэлсэн юм.
 
Б.Сансар
olloo.m

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030