Өнөөдөр: 5 сарын 26.     04:50:35
  Улаанбаатар   16ºC
Хүн байгаадаа сэтгэл хангалуун байж сурах нь их чухал "гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар" ахлах мэргэжилтэн Л. Бадамцэцэг5 сар 14. 18:41

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайн сайн байна уу, танд болон сонсогчиддоо энэ өдрийн мэнд хүргэе. Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болсон шалтгаан, түүхийг хуваалцана уу? Маш олон тэмдэглэлт өдрийг НҮБ-аас олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг л дээ. Жишээ нь 12-р сарын 1-нд ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр гэх мэт

“ЗӨВ ЭРЧҮҮДИЙН ОРОН ЗАЙ” ОНЛАЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ4 сар 23. 10:59

Жендерийн үндэсний хороо, Үндэсний статистикийн хорооноос хийсэн “Эрэгтэйчүүдийн суурь судалгаа”-гаар монгол эрэгтэй хүний дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9,67 насаар бага байна гэсэн дүн гарсан

Хохирогч болгонд хүрч ажиллах нь бидний үүрэг4 сар 23. 10:54

ГБХЗХГ-ын Гэр бүлийн хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Л.Бадамцэцэгтэй ярилцлаа. -Хорио цээрийн дэглэмд шилжсэнтэй холбоотойгоор гэр бүлийн хүчирхийллийн дуудлага нэмэгдэж, хамгаалах байрны ачаалал ихэссэн тухай ярих боллоо. Нөхцөл байдал ямар байна вэ? -COVID19-ийн тархалттай холбоотойгоор бүх шатны сургууль, цэцэрлэг каринтилж, хүүхдүүд гэртээ байгаа

​П.Цэвээн: Г.Загдаа гэж хүн эрүүл саруул ээж, аавд нь хүүхдийг өгөхгүй гэдэг нь өөрөө хууль зөрчиж буй үйлдэл4 сар 14. 11:45

Монгол улсын Ерөнхий сайдын удирддаг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, “Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ”ТББ-ын зохицуулагч, хүүхдийн төлөө байгууллагад 40 гаруй жил ажиллаж буй П.Цэвээнтэй хүүхэд хамгааллын сэвдээр  ярилцлаа. -Саяхан нэгэн эмэгтэй хүүхэдтэйгээ уулзаж чадахгүй байна гэж мэдэгдэж байсан. Хүүхдийг ямар нөхцөлд эцэг, эх, асран хамгаалагчаас нь салгадаг юм бэ? -Хүүхдийг хэн дуртай нь эцэг эхээс салгана гэж байхгүй

Гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэнтэй холбоотойгоор ямар арга хэмжээ авах талаар чиглэл хүргүүллээ4 сар 13. 11:22

Гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэнтэй холбоотойгоор ямар арга хэмжээ авах талаар чиглэл хүргүүллээ Дэлхий нийтийг хамарсан Covid-19 шинэ төрлийн коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс болон холбогдох төрийн байгууллагуудаас тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа. Түүний дотор бүх шатны сургууль цэцэрлэгийн хичээлийг тодорхой хугацаанд хааж, 10 хүртэлх насны хүүхэдтэй  эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох боломж нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм. Гэвч иргэн бүр онцгой хариуцлагатай байх энэ цаг үед ахуйн хүрээний архидалт нэмэгдэж, түүнийг дагаад гэр бүлийн хүчирхийллийн дуудлагын тоо нэмэгдэж байна. ЦЕГ-ын мэдээллээр ахуйн хүрээний архидалт өмнөх мөн үетэй харьцуулахад 30-40 хувиар нэмэгдэж, 2020 оны эхний гурван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 27 хувиар буурсан ч, зөрчил 3131 бүртгэгдэн 61,6 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн зөрчлөөр баривчлагдсан этгээдийн тоо 2194 болж, 98.7 хувиар тус тус өссөн байна

Танай гэр яг гэр шиг байж чаддаг уу?4 сар 13. 10:49

Нийгэм хөгжихийн хэрээр бидний сэтгэл санаанд нөлөөлөх зүйлс улам их болжээ. Хэдхэн жилийн өмнө асуудал биш байсан гар утас, интернет, нийгмийн сүлжээ, хэдэн лайк дарсан бол гэх мэт асуудлууд өнөөдөр хүмүүсийн сэтгэл санааг бүтэн эргүүлэх чадалтай болсон байна. Рокфеллерийн их сургуулийн хийсэн судалгаагаар сэтгэл гутрал 30 гаруй өвчний шалтгаан болдог гэжээ

“БАЙГУУЛЛАГЫН ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ”-ҮҮДЭД ХҮРГЭСЭН ЗӨВЛӨМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫН ТАЙЛАНГ ХҮРГЭЖ БАЙНА3 сар 16. 11:19

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны “Хүүхдийн эрхийг хамгаалах, эсрдэлээс урьдчилан сэргийлэх тухай” 01 албан даалгаварын  хэрэгжилтийг хангаж, хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хандлагыг төлөвшүүлэхэд, байгууллагын “Эцэг, эхийн зөвлөл”-өөр дамжуулан хамтран ажиллаж,  харьяа байгууллага, орон нутгийн нэгжүүдэд зөвлөмжийг хүргүүлж, цааш байгууллага аж ахуйн нэгжид хүргэх ажлыг зохион байгуулсан. Энэ зөвлөмжийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2020 оны 60 дугаар албан тоот гарч, Хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, шинэ төрлийн корона вирусээс урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг “Эцэг, эхийн зөвлөл”-өөр дамжуулан хэрэгжүүлэх чиглэл өгсөн

Шинэ мэдээ

© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402