2-р сарын 3 · 10 цаг 22 минут Италийн гарамгай багш, хүмүүнлэгийн үйлстэн, философич Марий Монтессори бол 19-20 дугаар зууны алдартнуудын нэг.
Түүний дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хүүхдийн хүмүүжлийн тухай зөвлөмжийг хүргэж байна. Эдгээр зөвлөмжийг эцэг эхчүүд жилд наад зах нь ганц уншчих шаардлагатай гэдэг.
- Хүүхэд хүрээлж байгаа бүхий л орчноос суралцдаг.
- Хүүхдээ хэрвээ шүүмжилж байгаа бол – тэр яллахыг сурна.
- Хүүхдээ ихэвчлэн магтаж байвал – тэр үнэлж сурна.
- Хэрэв хүүхдэд дайсагнавал – тэр тэмцэж сурч байна.
- Хэрэв та хүүхдээ үнэнч шударга бай гэвэл – тэр шударга ёсыг сурна.
- Хүүхдээ ихэвчлэн тохуурхвал – тэр ичимхий болно.
- Хүүхдэдээ аюулгүй байх мэдрэмж төрүүлж чадвал – тэр итгэж сурдаг.
- Хүүхдийг ихэвчлэн гутаадаг бол – тэр гэм буруутайгаа мэдэрч сурдаг.
- Хүүхдээ ихэвчлэн хайрлабал – тэр өөрийгөө сайн мэдэрч сурна.
- Хүүхдээ ихэнхдээ уучилдаг бол – тэр тэвчээртэй байж сурна.
- Хүүхдийг ихэвчлэн хөгжөөж байвал – тэр итгэлийг олж авна.
- Хүүхэдтэйгээ нөхөрлөлийн уур амьсгалд амьдрах шаардлагатай гэж үзэх юм бол – тэр энэ дэлхийгээ хайрлахыг сурна.
- Хүүхдийн талаар муу ярих хэрэггүй – түүнийг юу ч хийж болохгүй гэж бодно.
- Хүүхдийг сайн хөгжүүлэх тухайд анхаарлаа төвлөрүүлэх юм бол үр дүн нь гарна.
- Та нартай ярьж байгаа хүүхдийг үргэлж сонсож хариу өг.
- Алдаа гаргавал одоо болон дараа нь засаж болох учир хүүхдийг хүндэтгэ.
- Хүүхдэдээ туслахад байнга бэлэн байж, хүүхдээ далдаас ч дэмжиж, тусалж дэмжиж байвал тэр аливаад хүсэл эрмэлзлэлтэй байх болно.
- Та бүхэн хүүхдэд өөрийнхөөс бусад хүүхдэд ч тусал. Тэр нь таны дэлхийдээ тусалж, амар амгалан ба хайрыг авчиралцаж буй хэрэг.
- Хүүхэдтэй харьцах хамгийн сайн арга замыг заагч нь үргэлж та өөрөө гэдгээ санах нь хамгийн шилдэг арга юм.
Сэтгэгдэл бичих