Хоол хүнсээр дамжих өвчин буюу хүн амын дунд нэрлэж заншсанаар хоолны хордлого нь өвчин үүсгэгч аливаа нян, вирүс, шимэгчид болон төрөл бүрийн химийн бодисоор бохирдсон хоол хүнсийг хэрэглэсний улмаас үүсдэг.
Хоол хүнсээр дамжих өвчинг үүсгэж буй хүчин зүйлээс хамааран 2 ангилна. Үүнд:
Гэдэсний халдварт өвчинд цусан суулга, сальмонеллез, гэдэсний хижиг, кампилобактерийн халдвар, Е коли буюу гэдэсний савханцрын халдвар, гепатит А буюу халдварт шар зэрэг өвчин багтана.
Гэдэсний халдвараар өвчлөх шалтгаан:
Хоолны хордлогын үед ихэвчлэн тухайн хоолыг идсэнээс хойш хэдэн цагийн дотор хордлогын шинж тэмдгүүд илэрдэг ба өвчилсөн хүнд голдуубөөлжих шинж тэмдэг илэрдэг. Хоолны хордлогыншалтгаан нь гэдэсний халдварт өвчний нэгэн адил мөн хоол хүнсийг бэлтгэх, боловсруулах, хадгалах, хэрэглэх үеийн эрүүл ахуй,ариун цэврийн дэглэм алдагдсантай холбоотой.
Хоолны хордлого дараах 2 төрөлд хуваагддаг. Үүнд:
1.Нянгийн гаралтай хоолны хордлого,
2.Нянгийн бус гаралтай хоолны хордлого
Нянгийн гаралтай хоолны хордлогынүед хоол, хүнсний бүтээгдэхүүн өвчин үүсгэгч нянгаар бохирдож, тухайн хүнсний зүйлд нян их хэмжээгээр үржиж хороо ялгаруулах бөгөөд улмаар уг хүнсийг хэрэглэсэн хүн өвчилнө. Нянгийн гаралтай хоолны хордлогод стафилококк нянгаар үүсгэгдэх хоолны хордлого, хиамдлын савханцар буюу клостридиум ботулинум нянгаар үүсгэгдэх ботулизм болон бусад төрлийн нянгаар үүсгэгдэх хоолны хордлогыг дурьдаж болно.
Нянгийн бус гаралтай хоолны хордлого байгалийн гаралтай хортой ургамал (хортой мөөг г.м), хортой далайн хүнс (загас, далайн нялцгай биет)-ээр үүсгэгдэхээс гадна хүнсний зүйл төрөл бүрийн химийн бодисоор бохирдсон тохиолдолд үүснэ. Эдгээр хүнс бохирдуулагч химийн бодистхүнд метал, пестицид, нитрат, нитрит, диоксин, хүнсний нэмэлт бодис зэрэг орох бөгөөд хүнсийг үйлдвэрлэх, боловсруулах, бэлтгэх явцад эдгээрээр бохирдох боломжтой. Хортой мөөгний хордлого, нитритийн давсыг хоолны давстай андуурч хэрэглээд хордох, хүнд метал болон бусад химийн бодисыг их хэмжээтэй агуулсан хоол хүнсийг хэрэглэснээр үүсэх цочмог хордлогууд нь нянгийн бус гаралтай хоолны хордлогод хамаарна.
Харин хүнд метал, пестицид, диоксин зэрэг химийн бодисыг бага тун хэмжээгээр удаан хугацаагаар хоол хүнсээр дамжуулан авсан тохиолдолд хүний биед химийн бодисын архаг хордлого үүсч, эрхтэн тогтолцооны төрөл бүрийн өвчнүүд, хавдар зэрэг алсын үр дагаварт хүргэнэ.
эдэсний халдвар, хоолны хордлогот халдвараас
урьдчилан сэргийлэх (Зөвлөмж)
Хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтыг зөв хийх:
Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах:
Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодистой хамт хадгалахгүй байх
Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмших:
Баримтлах дэглэм:
Хэрэглэж болох хүнс:
Хэрэглэж болохгүй хүнс:
Хэрэв хоол хүнстэй холбоотой дараах шинж тэмдэг илэрвэлэмчид яаралтай хандаххэрэгтэй.
- Суулгах
- Хэвлийгээр өвдөх
- Бөөлжих
- Хоолонд дургүй болох
- Халуурах
- Толгой өвдөх
Их хэмжээний мөндөр, аадар борооны усаар энгийн жорлон, бохирын цооног усаар дүүрч хальснаас, орчны бохирдолт үүсэх, улмаар өвчний дэгдэлт гарч болзошгүй тул айл өрхүүд энгийн жорлон, бохирын цооногын орчинг цэвэрлэх, ариутгах, халдваргүйжүүлэх, эрүүл хөрсөөр дарх, ашиглахгүй нүхийг булж дарах, шинэ жорлон барьж байгуулахдаа усанд автахааргүйгээр барих, хүнс, ус, хүмүүс хувийн ариун цэвэрт анхаарч гараа тогтмол угаах, цэвэр усаар хангах, усыг буцалгаж уух, жимс ногоог бүлээн усаар угааж хэрэглэх хэрэгтэй.
Бэлтгэсэн: НЭМҮТ-ийн Хоол судлалын алба
Утасны дугаар: 88843030
Сэтгэгдэл бичих