Өнөөдөр: 4 сарын 19.     09:11:08
  Улаанбаатар   -14ºC

Сайхан мэдээ: Аймгууд түргэн тусламжийн автомашинтай боллоо

Орон нутагт өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан Засгийн газраас аймгуудын нэгдсэн эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвүүдэд улсын нөөцөөс шуурхай албаны түргэн тусламжийн автомашин олгохоор шийдвэрлэсэн билээ.

Шийдвэрийн дагуу  аймгуудын нэгдсэн эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвүүдэд шуурхай албаны түргэн тусламжийн автомашин гардуулах ажиллагаа өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт боллоо. Автомашин гардуулан өгөх ажиллагаанд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нарын удирдлагууд оролцсон юм.

Нийт 19 аймгийн 21 сумын эрүүл мэндийн төвд УАЗ-22069 маркийн фургон автомашин, УАЗ-31519 хантер маркийн автомашины түлхүүрээ гардууллаа.

Улсын нөөцөөс олгож буй шуурхай албаны түргэн тусламжийн автомашин нийт 630 гаруй сая төгрөгийн өртөгтэй юм байна.

 


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030