Өнөөдөр: 4 сарын 25.     06:33:33
  Улаанбаатар   -14ºC

Ажилгүй иргэдийн тоо өсчээ

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд өнгөрсөн оны 12 дугаар сарын эцэст 46.8 мянга болсны 34.4 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, үлдсэн 12.4 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байжээ.

 Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд нь өмнөх оны мөн үеэс 1.6 мянган хүнээр, өмнөх сараас 1 мянган хүнээр өсч 34.4 мянга болсон бөгөөд эдгээрийн 17.8 мянга нь эмэгтэйчүүд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 12 мянга нь Улаанбаатарт, 8.4 мянга нь Хангайн бүсэд, 5.7 мянга нь Тoвийн бүсэд, 5.5 мянга нь Баруун бүсэд, 2.8 мянга нь Зүүн бүсэд байгаа юм байна.

 Харин аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2016 онд ажилгүй 117.1 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 21.0 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 94.4 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Эдгээр үзүүлэлтийг өмнөх онтой харьцуулахад шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 5.7 мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 6.7 мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 4.8 мянган хүнээр буурчээ.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 44.7 хувийг бүрэн дунд, 30.2 хувийг дипломын дээд болон бакалаврын, 6.8 хувийг суурь, 6.6 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.9 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.7 хувийг бага, 1.9 хувийг магистр, доктор, 1.2 хувийг боловсролгүй иргэд эзэлжээ.

 Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.1 хувь нь 15-34 насны залуучууд байгаа юм бай


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030