Өнөөдөр: 4 сарын 27.     12:20:40
  Улаанбаатар   -14ºC

Хямдралтай шинэ орон сууцны өдөрлөг маргаашнаас эхэлнэ

Байр шинээр авах гэж буй иргэддээ зориулсан “Орон сууцны хямдрал, урамшуулалт өдөрлөг” маргааш 11 цагт нээгдэх гэж байна. Мишээл барилгын их дэлгүүр дэх Орон сууцны биржид тогтмол зохион байгуулагддаг уг өдөрлөг 2017 оны 2-р сарын 3-наас 5-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

   Улаанбаатар хотод хэрэгжиж буй 80 гаруй төслийг иргэдэд танилцуулах уг өдөрлөг нь байр авах худалдан авагчид болоод орон сууцны борлуулагчдыг холбох гүүр нь болж, уян хатан нөхцөлөөр харилцан тохиролцож, худалдаа хийх боломжийг нь олгодгоороо чухал онцлогтой.

   Өдөрлөгт хүрэлцэн ирснээр та бүхэн борлуулагч компанийн ажилтантай биечлэн уулзаж, ипотекийн найман хувийн зээлд хамрагдах, компанийн зээлд хамрагдах боломжийн талаар мэдээлэл авахын зэрэгцээ цагаан сард зориулсан онцгой хөнгөлөлтийг эдлэн байраа худалдаж авч болно.

 Түүнчлэн арилжааны банкуудын ажилтнууд орон сууцны зээлийн бүтээгдэхүүн болон ипотекийн зээл олголтын талаар иргэдэд тодорхой мэдээлэл, зөвлөгөө өгөх юм.


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030