social.mn | 2026-03-10

УЛС ТӨР

УЛС ТӨР
ХШТХ: Оюу толгойн үр өгөөжийг гурван жил тутам харилцан хянахыг дэмжив
Хянан шалгах түр хорооны хуралдаанаар Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал дүгнэлттэй танилцан, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй санал нэг бүрээр санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Баяжмалын агууламжийг уурхайн амнаас шууд авч лабораторид шинжлэх, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлэн үр өгөөжийн дийлэнх хувийг ард түмэнд байхаар төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох, Тогтоолын төслийн 2.1 дэх хэсгээс зах зээлийн зарчим жишигт нийцүүлэн бууруулах гэдгийг хасах, Үр өгөөжийг 5 жил байсныг 3 жил тутам харилцан хянаж үзэх, Оюу толгой компани экспортын борлуулалтын орлогыг Монголын Улсын төв банк болон арилжааны банкаар бүрэн дамжуулж авдаг байх, Тусгай шалгалт сонсголын мөрөөр ил болсон Монгол Улсад хор хохирол учруулсан байж болзошгүй эс үйлдэхүй болон гэмт хэргийн хэв шинжтэй асуудлуудын мөрөөр АТГ, ТЕГ, ЦЕГ-ын удирдлагууд хяналт тавьж ажиллахыг зөвлөх гэсэн саналуудыг гишүүд дэмжлээ.
2025/12/25 10:12
1
УЛС ТӨР
Татварын багц хуулийн шинэчлэлийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.Татварын багц хуулийн шинэчлэлээр;Иргэн, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон сууцжуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн татварын бодлого хэрэгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг иргэн, өрх бүрд хүртээнэ.Иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг 100 хувиар, үүнээс нэг сая төгрөг хүртэлх худалдан авалтыг 50 хувиар, үүнээс давсан хэсэгт 20 хувиар тус тус НӨАТ-ыг хөнгөлж буцаан олгоно.Хөдөлмөр эрхэлж буй иргэдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний буюу сарын 500 мянган төгрөг хүртэлх орлогыг 100 хувь хөнгөлж буцаан олгоно.Бүх нийтээрээ тэгш, шударга татвар төлөх эрх зүйн орчныг бүрдүүлэх хүрээнд үйл ажиллагааны орлогыг шатлалд хамрагдуулах, хялбаршуулсан горимоор тайлагнах босго дүнг 400 сая төгрөг болгож, үйл ажиллагааны орлоготой иргэдэд татварын хөнгөлөлт эдлүүлнэ.Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суух иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй, хүртээмжтэй, ногоон барилгыг нэмэгдүүлэхэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт үзүүлнэ.Татвар төлөгчийн татвар төлөх, тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулах, үүсэж болзошгүй татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор татварын албанаас тайлангийн төслийг урьдчилан бэлтгэн хүргүүлдэг болно.Бүх нийтээрээ шударга төлдөг татварын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөс үл хамааран татвар төлөгч хамгийн багадаа нэг хувиар татвар төлөх зохицуулалтыг тусгана.Аж ахуйн нэгжийн татварын хэмжээг бууруулнаАж ахуйн нэгжийн 25 хувиар татвар төлөх босгыг зургаан тэрбум төгрөг байсныг 10 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, 6-10 тэрбум төгрөгийн ашгийн татварыг 15 хувь болгон бууруулна.Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих хүрээнд нэг хувиар татвар төлөх орлогын босгыг 1.5 тэрбум төгрөг байсныг 2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, гурван жил хөнгөлнө.Жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор жилийн үйл ажиллагааны борлуулалтын орлого нь 400 сая төгрөгөөс бага татвар төлөгч нь НӨАТ-ын хялбаршуулсан горимд хамрагдаж, татвараа сараар бус улирлаар төлөх боломжтой болно.Аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилгоор ажилтнаа сургах, мэргэшүүлэх болон ажилтны хувийн хэрэгцээний зардлыг хасагдуулахыг зөвшөөрч, зардлыг төлсөн НӨАТ-ыг хасах боломжийг нээнэ.Баримтгүй худалдан авалтыг бэлэн бусаар хийсэн тохиолдолд үнийн дүнд НӨАТ шингэсэн гэж үзэж, хасуулах эрхийг нээнэ.Аж ахуйн нэгжүүдийн хууль даган мөрдөлтийн түвшин, үйл ажиллагааны цар хүрээг харгалзан дотоод болон импортын НӨАТ-ын төлбөрийг гурван сар хүртэл хугацаагаар хойшлуулах боломжийг бүрдүүлж, аж ахуйн нэгжийн мөнгөн урсгал, уян хатан байдлыг дэмжинэ.Үндсэн хөрөнгийн худалдан авалтад төлсөн болон оршин суугч бус этгээдээс авсан ажил, үйлчилгээний НӨАТ-ыг хасалт хийх боломжийг бүрдүүлнэ.Аж ахуйн нэгжийн гадаадад гарсан үйлчилгээний зардлыг хасагдах зардалд тооцохыг зөвшөөрнө.Татвар төлөгчдөд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, дэмжинэ.Зөвлөн туслах үйлчилгээнд төвлөрсөн татвар, гаалийн байгууллагын бүтцийн шинэчлэл хийж, татвар төлөгчдөд хууль тогтоомжийн талаарх мэдээллийг илүү хүртээмжтэйгээр хүргэх, тэдгээрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн гарын авлага, заавар, зөвлөмжийг боловсруулан хүргүүлж, танхимын болон цахим сургалтад тогтмол хамруулна.Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжийн талаар татвар төлөгчид мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилгоор хиймэл оюун ухаан болон их өгөгдөлд суурилсан, 24 цагийн турш тасралтгүй ажиллах автомат хариулагчийг ажиллуулна.Хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих, урамшуулах, татвар төлөгчийг татварын эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор гааль, татварын алба татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшнийг тодорхойлж, түвшин буурах нөхцөл бүрдсэн, татварын эрсдэлийн үнэлгээнд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд энэ талаар татвар төлөгчид мэдэгдэж, татварын тайлан, ногдлоо засах, зөрчлөө арилган татварын эрсдэлээс сэргийлэх боломжийг олгож, хууль даган мөрдөлтийн түвшин сайн албан татвар төлөгчийн НӨАТ төлөх хугацааг хойшлуулна.Сүүлийн хоёр татварын жилд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварын өр төлөх хугацааг татвар төлөгчөөс ирүүлсэн хүсэлтэд үндэслэн гурван сар хүртэлх хугацаагаар сунгах, өр төлөх хуваарийг харьяалах татварын албатай урьдчилан тохирно.Татвар төлөгч хяналт шалгалтаар тодорхойлогдсон татварын өрийг хүлээн зөвшөөрч, маргаагүй тохиолдолд түүний гаргасан хүсэлтэд үндэслэн татварын өрийг 12 хүртэл сарын хугацаанд татварын албатай урьдчилан тохирсон хуваарийн дагуу төлж болно.Гаалийн болон татварын албаны үйл ажиллагааг уялдуулж, хяналт, шалгалтын давхардлыг арилгах замаар татвар төлөгчдийг татварын эрсдэлд орохоос урьдчилан сэргийлнэ.Санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орж, татварын өртэй татвар төлөгчийн банк дахь дансыг бүхэлд нь хаах бус 80 хувийг битүүмжилж, үндсэн үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг арга хэмжээг хуулийн төслүүдэд тусгажээ.Татварын шинэчлэлийн хүрээнд Засгийн газар, УИХ-ын Ажлын хэсэг хамтран ажиллаж, 2025 оны турш бүх нийтийн санал авлаа. 13 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгж, 180 мянга орчим санал ирүүлсний 52 хувь нь татвар бууруулах, хөнгөлөх, чөлөөлөх тухай байжээ.
2025/12/25 09:58
1
УЛС ТӨР
“Ачит Ихт”, “Эрдмин”, “Зэс эрдэнийн хувь” ХХК-д төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал, дүгнэлтийг хэлэлцэнэ
Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 72 дугаар захирамжаар байгуулсан “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоогдоогүй стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах эсэх асуудлаар санал боловсруулах, хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн ажлын явцыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.Ажлын хэсэг ажлаа эрчимжүүлж, Эрдэнэтийн зэс, молибдений ордын исэлдсэн хүдрийн үүсмэл ордыг түшиглэсэн катодын зэс үйлдвэрлэгч “Ачит Ихт” ХХК, “Эрдмин” ХХК, “Зэс эрдэнийн хувь” ХХК-д төрийн  эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал, дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг даалгав.Мөн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар энэ оны наймдугаар сард Байгалийн баялгийн менежментийг сайжруулах зорилгоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт, тэдгээрийн эзэмшил, байршилд улсын нэгдсэн тооллого, хяналт үнэлгээ хийх, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөлтийн явцыг шалгаж, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн явц байдлын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцууллаа.
2025/12/25 09:54
1
УЛС ТӨР
Засгийн газар хуралдаж байна
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд:  Баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төслүүдийн хүрээнд-Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн талаар, Татварын багц хуулийн төсөл , “Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл- Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдааны бэлтгэл ажлын талаар- Амбулаторийн тусламж үйлчилгээний хүлээгдлийн нөхцөл байдал, шалтгаан, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар- Бусад асуудал багтжээ.
2025/12/15 10:51
1
УЛС ТӨР
Баянгол дүүргийн 2026 оны төсвийн төслийг ДИТХ-ын дарга П.Өлзийнаранд өргөн барив
Баянгол дүүргийн ЗДТГ-аас дүүргийн 2026 оны төсвийн төслийг боловсруулсныг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр Баянгол дүүргийн ИТХ-ын дарга П.Өлзийнаранд өргөн барилаа. Дүүргийн 2026 оны төсвийн төслийн өргөн барьсантай холбоотойгоор дүүргийн ИТХ-ын зөвлөл өнөөдөр хуралдаж улмаар ДИТХ-ын ээлжит IV хуралдааныг энэ сарын 17-нд хуралдуулахаар товлолоо.
2025/12/15 10:40
1
УЛС ТӨР
ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, тов, дараалал (2025.12.15-12.19)
ДАВАА ГАРАГ /2025.12.15/Д/ДХУРАЛДААНХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛЦАГТАНХИМНЭГ.НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН1Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан10.00“Жанжин Д.Сүхбаатар”2Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан10.00“Их Эзэн Чингис хаан”3ХҮН намын зөвлөлийн хуралдаан10.00“Үндсэн хууль”ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН1Төрийн байгуулалтын байнгын хорооОлон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан13.30334 тоот2Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооХууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлттэй танилцах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан14.00“Их засаг”3Хууль зүйн байнгын хорооМонгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан14.00“Жанжин Д.Сүхбаатар”4Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооТамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан15.00“Үндсэн хууль”МЯГМАР ГАРАГ /2025.12.16/Д/ДХУРАЛДААНХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛЦАГТАНХИМНЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН1Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооХүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан11.00334 тоот2Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооХөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан14.00334 тоотХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН1Төрийн байгуулалтын байнгын хороо· Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудал· Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 2 гишүүн 2025.06.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/10.00“Их Эзэн Чингис хаан”2Хууль зүйн байнгын хороо·  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/·  Байнгын хорооны тогтоолын төсөл /Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай/·        Бусад13.00“Их Эзэн Чингис хаан”3Эдийн засгийн байнгын хороо·  Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.07.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/· Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайлан·     Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/14.00“Жанжин Д.Сүхбаатар”ГУРАВ.СОНСГОЛ1Эдийн засгийн байнгын хороо· Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол· Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийн  сонсголын тайлан гаргах /хаалттай/10.00“Үндсэн хууль”ДӨРӨВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ1Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны хамтарсанТөрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн бодлогоор үйл ажиллагаа явуулахыг дэмжих дижитал дэд бүтцийг ГовСтак /GovStack/ санаачилгын хүрээнд бүрдүүлэх нь08.30“Их засаг”2Соёл, спорт, залуучуудын дэд хорооСпортоор тогтмол хичээллэе сэдэвт уулзалт- хэлэлцүүлэг09.00“Жанжин Д.Сүхбаатар”ЛХАГВА ГАРАГ /2025.12.17/Д/ДХУРАЛДААНХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛЦАГТАНХИМНЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН1Төрийн байгуулалтын байнгын хороо“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан10.00“Үндсэн хууль”2Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооЦусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан10.00334 тоот3Эдийн засгийн байнгын хорооСтандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн хуралдаан10.00“Их засаг”4Хууль зүйн байнгын хорооГэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан11.00“Жанжин Д.Сүхбаатар”5Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооЭрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан13.00334 тоотХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН1Өргөдлийн байнгын хороо· Иргэдээс ирүүлсэн өргөдлийн талаар /Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэнээс ирүүлсэн өргөдлийн тухай/·   Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэлэлцэх13.30“Их Эзэн Чингис хаан”2Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо·  “Хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/14.00“Жанжин Д.Сүхбаатар”ГУРАВ.ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН1Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо· Нийслэлийн цахим шилжилтийн төслүүдийн талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонсох15.00“Үндсэн хууль”ДӨРӨВ.ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН1Хянан шалгах түр хороо·       Түр хорооны тайлан, санал, дүгнэлт14.00“Их засаг”  ПҮРЭВ ГАРАГ /2025.12.18/  Д/ДХУРАЛДААНХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛЦАГТАНХИМНЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН1Хууль зүйн байнгын хорооЗамын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан14.00“Их засаг”2Төрийн байгуулалтын байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хамтарсанИргэдийн нийтийн өргөдлийн дагуу Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан16.00“Үндсэн хууль”ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН1Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо·         Бусад09.00“Жанжин Д.Сүхбаатар”ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН1·     Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс  чөлөөлөх тухай асуудал·        Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай асуудал·  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын 8 гишүүн 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх,үргэлжилнэ/·  “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүн 2025.10.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, үргэлжилнэ/·  Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 3 гишүүн 2025.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/·   Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 2 гишүүн 2025.06.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг,асуулт, хариулт 60 минут/·   “Хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг,асуулт, хариулт 60 минут/·        Түр хорооны тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төсөл·        Бусад10.00“Их хуралдай”БААСАН ГАРАГ /2025.12.19/Д/ДХУРАЛДААНХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛЦАГТАНХИМНЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН1Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооШинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан12.00“Үндсэн хууль”ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН1·  Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.07.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/·     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/·        Бусад10.00“Их хуралдай”МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР
2025/12/15 10:31
1
УЛС ТӨР
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд бүсчилсэн хөгжлийн зорилтот хөтөлбөрүүд болон гамшгийн эрсдэлийг бууруулах хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн 2026 оны төлөвлөгөөнд холбогдох чиглэлээр санал тусгуулахаар боллоо.Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, уур амьсгалын өөрчлөлт болон байгаль, цаг уур, бусад хүчин зүйлээс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг дээшлүүлэх, онцгой байдлын салбарын албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн сангаас дэмжин хамтран ажиллаж буйд Шадар сайд талархал илэрхийлж, 2026 онд баруун бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийн ТЭЗҮ-г боловсруулахад шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг тус сангаас шийдвэрлэхээр болсныг онцоллоо.НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан гамшигт өртөх өндөр эрсдэлтэй бүлэгт хүүхэд, өсвөр үеийнхэн багтдагийг онцолж, хүүхдийн гамшгийн эрсдэлийн индексийг аймгуудын түвшинд тооцож байна хэмээлээ. Үүний зэрэгцээ тусламжийн бараа, логистикийн дэмжлэгийг үргэлжлүүлэх, ОБЕГ-т усан доорх дрон болон цас, зудын үед ашиглах тоног төхөөрөмж нийлүүлэх, хил дамнасан ой хээрийн түймрийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг судлах, албан хаагчдыг чадавхжуулах, газар хөдлөлтийн бэлэн байдлыг хангах дасгал сургуулилалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр судалж буйгаа илэрхийллээ.
2025/12/14 15:39
1
УЛС ТӨР
ИЦББХ: НӨАТ-ын баримтын цаасан хувилбарыг халж эхэлснээр 2023 онд 43.1 сая ширхэг цаас хэмнэжээ
Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос  (2024.01.19) хэвлэлийн бага хурал хийж, 2023 онд гүйцэтгэсэн ажлаа тайлагналаа. Тус байнгын хороо өнгөрсөн онд нийт 10 удаа хуралдаж, 14 сэдэв асуудлын хүрээнд байнгын хорооны 5 тогтоол баталж, чуулганы нэгдсэн хуралдаанаар 109 хууль, Улсын Их Хурлын гурван тогтоол батлуулжээ.Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх “D өргөдөл” буюу “Нийтийн өргөдөл, гомдлын систем”-ыг нэвтрүүлсэн нь Монгол Улсын иргэн дэлхийн хаанаас ч өргөдөл, санал гаргах боломж бүрдсэн хэмээн Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар мэдээлэлдээ онцоллоо. Цахим шилжилтийг боомилж байсан 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлж, 109 хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр эцэслэн баталсан нь Монгол Улсын цахим шилжилтийн шинэ реформ болж, технологийн дэвшлийг бүх салбарт нэвтрүүлэх, улмаар хүний хүчин зүйлээс үл хамааран төрийн үйлчилгээн дэх хүнд суртал, чирэгдлийг халах, зардал, төсвийг хэмнэх боломж бүрдсэн. Мөн цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй ижил түвшинд хүлээн зөвшөөрч, тоон болон цахим гарын үсгийн хэрэглээг бодит болгож, төрд байгаа мэдээллийг цаасаар нэхдэг байдлыг зогсооно. Өөрөөр хэлбэл, “И-Монголиа” систем дэх мэдээллийг цаасан хэлбэрээр нэхэхгүй. Компани, аж ахуйн нэгж байгуулахын тулд бүртгэлийн 11 шат дамжлага дамждаг байсан бол одоо гар утсаараа, “E-business” ᠋платформоор бүртгүүлдэг болсон. Өнөөдрийн байдлаар 800 мянган хүн цахим гарын үсгээ авсан гэв. Цаашид төрийн бүх байгууллагын үйлчилгээг нэг дороос операторын горимоор үзүүлэх, төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг сум, хороо бүрт байгуулна.  "Хурдан" систем нь ямар нэг орон тоо, төсөв шаардахгүй байх талаар Инновац, цахим бодлогын байнгын хороо анхаарч ажиллаж байна.Тус Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт хэд хэдэн чиглэлд үүрэг өгч ажилласны нэг үр дүн нь НӨАТ-ын баримтын цаасан хувилбарыг халж эхэлсэн явдал юм. Тухайлбал 2023 онд бүртгэсэн баримтын 20 хувь буюу 43.1 сая ширхэг баримтыг цаасаар хэвлэхгүйгээр хэрэглэгчийн системд оруулсан. Одоогоор харилцаа холбоо, эрүүл мэндийн үйлчилгээ, байр, СӨХ, гэрэл цахилгааны төлбөрийн баримтыг шууд бүртгэдэг болсон. Үүнд “Номин”, “CU”, “GS25” зэрэг сүлжээ дэлгүүрүүд, “UB CAB”, “Shoppy” нэгджээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2024/01/21 17:14
1
УЛС ТӨР
Ерөнхий сайд Говь-Алтай аймагт нарны цахилгаан станцын нээлтэд оролцлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говь-Алтай аймагт ажиллаж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Есөнбулаг суманд “Сэрвэн” 10МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын нээлтэд оролцлоо. Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд эрчим хүчний хараат бус байдлыг бий болгох, байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд “Сэрвэн” 10 МВт-ын нарны цахилгаан станцыг Азийн хөгжлийн банкны 10,4 сая ам.долларын санхүүжилтээр “М Си Эс интернейшнл” ХХК барьж гүйцэтгэн өнөөдөр /2023 оны есдүгээр сарын 3/ ашиглалтад орууллаа.Манай Улсын газар нутгийн 10 орчим хувь салхины эрчим хүч ашиглахад нэн тохиромжтой. Нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувийг хамарсан тал хээр, говь цөлийн бүсэд нарны гийгүүлэх хугацаа их, цэвэр эрчим хүчний асар их нөөцтэй тул бүс нутгийн эрчим хүчний хэрэглээг хангахад ашиглах бүрэн боломжтой. “Сэрвэн” нарны цахилгаан станц нь үүнийг нотолж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод цаашид энэхүү давуу талаа ашиглан Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарах, эдийн засгаа тэлэх бүрэн боломжтойг тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Эг, Эрдэнэбүрэнгийн УЦС, Тавантолгойн цахилгаан станц зэрэг эрчим хүчний томоохон төслийг хэрэгжүүлж буй. Эдгээр төслийг бүрэн хэрэгжүүлснээр эрчим хүч хөгжлийн тэргүүлэх нэг чиглэл болох цаг удахгүй гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.“Сэрвэн” нарны цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 18.4 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж Говь-Алтай аймгийн 16 мянган өрхийн 56 мянга иргэний цахилгаан хангамжийг сайжруулж, цахилгаан дамжуулах шугамын алдагдлыг бууруулах, Тайширын УЦС-ын далан дахь усан сангийн усны нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Жилд 16 мянган тонн нүүрс хүчлийн хий, 11 мянган тонн нүүрс, 145 мянган тонн ус хэмнэнэ. Төслийг дагаж 10-12 ажлын байр бий болж байна.
2023/09/04 12:25
1
УЛС ТӨР
Модыг яаж услах хэрэгтэй вэ?
Мод усыг уудаггүй харин үндэс нь усыг өөртөө шингээдэг. Тиймээс модыг бага багаар шингээж услах хэрэгтэй.Шинээр тарьсан модыг эхний үед хоногт 80-100 литр усаар услахад хангалттай.Гэхдээ энэ их хэмжээний усыг шингээх замаар усалгаажуулна. Аажмаар хөрс чийгээр  хангагдсан үеэс эхлэн их хэмжээгээр услах шаардлагагүй болно.8-р сараас  усалгааны хэмжээг ихэсгэж ,усалгааны хоорондох зайг ойртуулна ,шим тэжээлт органик бордоогоор бордож өгөх хэрэгтэй. Энэхүү үйл явц нь модны үндэснийг бат бөх болгож салхи шуурганд хунгаж ,налж унахаас сэргийлдэг.   
2023/06/07 00:00
1
УЛС ТӨР
Дархан-Уул Аймаг Байгаль Орчин аялал жуулчлалын газраас БОАЖС-ын 2022 оны 04 тоот албан даалгаврын хүрээнд Хараа голын дагуу бүх нийтийн хог цэвэрлэгээний ажил зохион байгуулалаа
2022 оны 09 сарын 11Дархан-Уул Аймаг Байгаль Орчин аялал жуулчлалын газраас БОАЖС-ын 2022 оны 04 тоот албан даалгаврын хүрээнд Хараа голын дагуу бүх нийтийн хог цэвэрлэгээний ажил зохион байгуулалаа. Цэвэрлэгээнд Их дээд,Мсүт багш нар, ЕБС сурагчид, Лидер сурагч Академи,Сурагчдын холбооны 50 гаруй хүүхэд сайн дураараа оролцлоо. Үргэлж хамтдаа байдаг, сайн дурын ажлыг дэмждэг дүү нартаа баярлалаа Дархан-Уул аймаг дахь ЛИДЕР Сурагч АкадемиХар Ус Гол - Дархан-Уул Аймаг Байгаль Орчин аялал жуулчлалын... | Facebook
2023/05/09 00:00
1
УЛС ТӨР
16-р сургуулийн Долгормаа багштай 6а анги 15 бургас тарьлаа
2022 оны 05 сарын 1416-р сургуулийн Долгормаа багштай 6а анги 15 бургас тарьлааХар Ус Гол - 16-р сургуулийн Долгормаа багштай 6а анги 15 бургас... | Facebook
2023/05/09 00:00
1
УЛС ТӨР
16-р сурнуулийн 4а ангийн эцэг эхчүүдийн төлөөлөл 15 бургас тарьлаа
2022 оны 05 сарын 1416-р сурнуулийн 4а ангийн эцэг эхчүүдийн төлөөлөл 15 бургас тарьлааХар Ус Гол - 16-р сурнуулийн 4а ангийн эцэг эхчүүдийн төлөөлөл 15... | Facebook
2023/05/09 00:00
1
УЛС ТӨР
16-р Энхтуяа багштай 11а анги 14бургас тарьлаа.
2022 оны 05 сарын 14 16-р Энхтуяа багштай 11а анги 14бургас тарьлаа.Хар Ус Гол - 16-р Энхтуяа багштай 11а анги 14бургас тарьлаа. | Facebook
2023/05/09 00:00
1
УЛС ТӨР
16-р сургуулийн 10а анги 15 бургас тарьлаа.
2022 оны 05 сарын 1416-р сургуулийн 10а анги 15 бургас тарьлаа.Хар Ус Гол - 16-р сургуулийн 10а анги 15 бургас тарьлаа. | Facebook
2023/05/09 00:00
1