Өнөөдөр: 9 сарын 21.     05:20:54
  Улаанбаатар   16ºC

АНУ Хятад оюутнуудын визийг цуцлахаар төлөвлөж байгаа гэв

Дональд Трамп олон мянган төгсөгч оюутнуудыг БНХАУ-ын армитай холбоотой хэмээн үзээд визийг нь цуцлахаар төлөвлөж байгаа хэмээн хоёр баттай эх сурвалж өчигдөр/2020.05.28/ мэдээлжээ. Тус төлөвлөгөөг энэ долоо хоногтоо багтаан зарлаж магадгүй бөгөөд нийт 3000-5000 хятад оюутанд хамаарч болзошгүй гэнэ.

 АНУ, БНХАУ хоёр Хонгконгийн асуудлаас болоод үл ойлголцолтой байгаа билээ. Тухайлбал, Бээжин Хонгконгод шинэ хууль хэрэгжүүлэх нь Хонгконгийн эрх чөлөөг боож, олон улсын эдийн засгийн төв байхыг нь болиулна хэмээн өрнийн орнууд эмээж байгаа юм.

Эх сурвалжуудын мэдээлснээр дээрх шийдвэр батлагдвал АНУ-д байгаа хятад оюутнуудын виз цуцлагдаж, нутаг буцах бол АНУ-аас гадна буй хятад оюутнууд АНУ-д очих эрхгүй болох гэнэ.

АНУ-ын их сургууль, коллежуудад суралцаж байгаа зарим хятад иргэд тагнуулын хэрэгт сэжиглэгдсэнээс болж АНУ дахь тагнуул, оюуны өмчийн гэмт хэргийг таслан зогсоох  зорилгоор ийм шийдвэр гаргаж байгаа аж. Гэвч эх сурвалжуудын үзэж буйгаар энэ шийдвэрийг хятад оюутнуудын сургалтын төлбөрөөс их ашиг олдог байгууллагууд эсэргүүцэж магадгүй гэнэ.

АНУ-д жил бүр ойролцоогоор 360 мянган хятад оюутан шинээр ирдэг нь 14 тэрбум орчим ам. долларын орлого оруулдаг гэнэ. Гэхдээ энэ шийдвэр нь цар тахал, худалдааны дайнаас болоод хүнд байдалд байгаа дэлхийн хамгийн том хоёр улсын эдийн засгийн харилцааг улам муутгах аюултай аж.

 

Шинэ мэдээ

Түүхт галт тэрэг2020, 8 сар 21. 13:47
ХЕПАТИТИЙН С ВИРУС2020, 8 сар 6. 15:18
Орчны эрүүл мэнд2020, 8 сар 6. 12:48
Эрүүл мэнд2020, 8 сар 5. 13:47
Эрүүл энхийн төлөө2020, 8 сар 5. 13:36
© 2016-2021 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402