Өнөөдөр: 5 сарын 9.     04:21:04
  Улаанбаатар   -14ºC

А.Баярцэцэг Монголоо төлөөлнө

Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World” тэмцээн ирэх сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 18-нд АНУ-ын Вашингтон хотод болно.

Манай улс дэлхийн миссийн тэмцээнд “Miss world Mongolia” тэмцээний тэргүүн байрын шагнал хүртсэн гоо бүсгүйг “Торго модель” агентлагийн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг эх орноо төлөөлнө. А.Баярцэцэгийн хувьд өнгөрсөн жил Австрийн нийслэл Вена хотноо болсон “Miss Earth-2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 16-д шалгарч байсан.  Мөн АНУ-д жүжигчний мэргэжлээр ажиллах хугацаандаа “Марка Поло” киноны хоёрдугаар ангийн  Хөхчин хатны ордны бэлэвсэн бүсгүйн дүрд тоглосон. Түүнчлэн ирэх онд нээлтээ хийх Юан гүрний үед амьдарч байсан Хотол Цагаан Сарангэрэлт гүнжийн тухай өгүүлэх “Хотлун гүнж” монголын уран сайхны түүхэн кинонд гүнжийн дүрд тоглохоор сонгогджээ.


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ttttttttttt4 сар 16. 23:14
vavadvsdv4 сар 16. 23:08
advsvdsdvsdv4 сар 16. 23:07
© 2016-2024 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 88843030