Өнөөдөр: 5 сарын 6.     16:56:26
  Улаанбаатар   16ºC

Амны хаалт зүүгээгүй иргэдийг нийтийн тээврээр зорчуулахгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улсын онцгой комиссын 2020 оны Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Маскаа зүүцгээе, гараа угаая” хоёрдугаар аяныг зохион байгуулах тухай 04 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангуулан нийслэл, дүүргийн хэмжээнд аравдугаар сарын 27-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд аян зохион байгуулж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг аянд нэгтгэх, өөрсдийгөө эрсдлээс хамгаалах чиглэлээр сэрэмжлүүлж ажиллана. Нийтийн тээврийн үйлчилгээнд амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй байх шаардлага тавьж, иргэдийг коронавируст цар тахал, томуу, томуу төст өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалан, урьдчилан сэргийлж иргэний үүргээ биелүүлэхэд холбогдох байгууллагууд зөвлөж ажиллах шаардлагатай байна. Боловсрол, соёл урлаг, үзвэр үйлчилгээ, олон нийтийг хамарсан арга хэмжээ, зах худалдааны төвүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд “Маскаа зүүцгээе, гараа угаая” аяныг зохион байгуулж, маскаа тогтмол зүүж хэвших, маскгүй иргэнд үйлчлэхгүй байх шаардлагыг тавьж, албан даалгаврын хэрэгжилтийг хангуулж ажилла” гэсэн үүрэг чиглэлийг холбогдох нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад өгөв.

Мөн түүхий нүүрсийг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор болон маршрутын бус замаар нийслэлийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй байхад онцгой анхаарч хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулах, зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн түүхий нүүрсний хэрэглээг бүрэн хяналтад оруулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдлыг хангаж, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг зөв ашиглаж, угаартах эрсдлээс сэргийлэх, зөвлөмж зөвлөгөөг эрсдэл бүхий айл өрхүүдэд тогтмол хүргэн сэрэмжлүүлж ажиллах, сайжруулсан шахмал түлшний нөөц, түлш борлуулах цэгийн тоо, хүртээмж, байршлыг иргэдэд мэдээлж, гэрийн ойр орчмоосоо түлшээ авч хэрэглэх нөхцөл боломжийг хангуулж ажиллахыг холбогдох бүх мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгож, хариуцлагатай, өндөр зохион байгуулалттай ажиллахыг онцгойлон анхааруулсан юм.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Түүхт галт тэрэг2020, 8 сар 21. 13:47
ХЕПАТИТИЙН С ВИРУС2020, 8 сар 6. 15:18
Орчны эрүүл мэнд2020, 8 сар 6. 12:48
Эрүүл мэнд2020, 8 сар 5. 13:47
Эрүүл энхийн төлөө2020, 8 сар 5. 13:36
© 2016-2021 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402