social.mn | 2025-12-09
Модыг яаж услах хэрэгтэй вэ?

Мод усыг уудаггүй харин үндэс нь усыг өөртөө шингээдэг. Тиймээс модыг бага багаар шингээж услах хэрэгтэй.

Шинээр тарьсан модыг эхний үед хоногт 80-100 литр усаар услахад хангалттай.Гэхдээ энэ их хэмжээний усыг шингээх замаар усалгаажуулна. Аажмаар хөрс чийгээр  хангагдсан үеэс эхлэн их хэмжээгээр услах шаардлагагүй болно.

8-р сараас  усалгааны хэмжээг ихэсгэж ,усалгааны хоорондох зайг ойртуулна ,шим тэжээлт органик бордоогоор бордож өгөх хэрэгтэй. Энэхүү үйл явц нь модны үндэснийг бат бөх болгож салхи шуурганд хунгаж ,налж унахаас сэргийлдэг.   


Сэтгэгдэл
Төстэй мэдээ