social.mn | 2026-03-10

НИЙГЭМ

НИЙГЭМ
Булганы Орхон сумын нутагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөв
Булган аймгийн Орхон сумын нутагт өчигдөр орой 18:38 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.  Газар хөдлөлт нь Булган сумын төвөөс зүүн зүгт 3 км, Орхон сумын төвөөс хойд зүгт 21 км, Бугат сумын төвөөс урд зүгт 27 км зайд болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв. Газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд гурваас бага магнитудын газар хөдлөлт хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол 7-гоос дээш магнитуд хүрэхэд том талбай хамарсан сүйрэл болдог байна. Тодруулбал, 1-3 баллын хүчтэй газар хөдлөхөд барилга доторх хүмүүс чичирхийллийг ялимгүй мэдэрч, тавиур дээрх аяга таваг, сав суулга бага зэрэг хөдөлнө. Газар хөдлөлт 4-5 балл хүрэхэд хүмүүс сандарч, гэрлийн бүрхүүл зэрэг нь мэдэгдэхүйц чичирч, суурь муутай баримал, аяга таваг, сав суулга унах тохиолдол бий. Хүмүүсийн олонх нь айдас мэдэрдэг ажээ. Харин 6-7 балл хүрэх чичирхийлэлд хүн хөл дээрээ зогсоход хэцүү болж, хаалга онгойхгүй, ханын хавтан цуурч, цонхны шил хагарч, гэрийн тавилга, эд юмс байрнаасаа хөдөлж, өнхөрч унадаг байна.
2025/12/25 09:52
1
НИЙГЭМ
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар тогтуун байна
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Арванхоёрдугаар сарын 25, 26-д ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.2025 оны арванхоёрдугаар сарын 25-ны 08.00-20.00 цаг хүртэлхцаг агаарын урьдчилсан мэдээХур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Халх голын хөндийгөөр 21-26 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Онон, Улз голын хөндийгөөр 15-20 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байнаУЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр.. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
2025/12/25 09:49
1
НИЙГЭМ
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ
Зайсангийн зүүн гүүрийг энэ онд өргөтгөж шинэчлэх ажлыг үндэсний бүтээн байгуулагчид, монгол инженерүүд дөрвөн сарын хугацаанд хийж гүйцэтгэжээ. Энэ оны нэгдүгээр сарын 10-наас авто замын хөдөлгөөнийг хааж, хуучин гүүрийг буулгаж, гуравдугаар сараас гүүрийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Шинэ гүүрийг зургадугаар сарын 30-нд ашиглалтад оруулсан билээ. Гүүрийн бүтээн байгуулалтад “ЗМЗ” ХХК буюу үндэсний бүтээн байгуулагч аж ахуйн нэгж шалгарч, дотоодын чадварлаг инженер, техникийн ажилчид ажилласан. Гүүрийг шинэчилж, 225 метр урт хос гүүр барьснаар дөрвөн эгнээ авто замаас ирэх ачааллыг гүүрээр саадгүй нэвтрүүлэх боломж бүрджээ.Зайсангийн хуучин гүүрийг 1971 онд буюу одоогоос 54 жилийн өмнө ашиглалтад оруулж байсан. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй. 2012 онд  ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан юм. Иймээс 2022 оноос эхлэн Зайсангийн гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөр бетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг эхлүүлсэн. Улмаар баруун гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг 2023 оны есдүгээр сард нээж байсан билээ.
2025/12/24 15:26
1
НИЙГЭМ
Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбумын гүйлгээг илрүүлэв
Цагдаагийн байгууллагаас цахим орчинд үйлдэгдэж байгаа мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг илрүүлэн таслан зогсоожээ.  Мөн урьдчилан сэргийлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээнүүдийг тасралтгүй зохион байгуулж байгаа аж.Энэ хүрээнд мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлэг, 15 этгээдийн хууль бус үйл ажиллагаанд ашигласан 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүлсэн байна.
2025/12/24 15:55
1
НИЙГЭМ
Улаанбаатар метроны бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатны тендерийг зарлалаа
Улаанбаатар метро төслийн бүтээн байгуулалтын EPC гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг 2024 оны аравдугаар сард зарлаж, 2025 оны дөрөвдүгээр сард нээсэн.Тус тендерт Их Британи, ОХУ, Франц, Энэтхэг, БНХАУ, Монгол, БНСУ-ын 27 оролцогч байгууллага материал ирүүлж, сонирхлоо илэрхийлсэн.Тэгвэл Улаанбаатар метроны бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатны тендерийн баримт бичгийг эцэслэн боловсруулж дууслаа.Өнөөдөр уг тендерийг EPC+F нөхцөлөөр материалаа ирүүлсэн 27 оролцогчийн дунд зарлаж байна. Төслийн II шатны тендерийг хоёр багцтай зарлалаа. Тодруулбал, “Багц I”-ийн төсөвт өртөг 6.6 их наяд төгрөг байна. Үүнээс гүйцэтгэгч төсөвт өртгийн 85 хувийг санхүүжүүлэх саналыг тендерийн хамт хүргүүлэх бөгөөд 15 хувийг нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ.Төслийн “Багц II”-ын тендерийг 2026 оны IV улиралд зарлана.Улаанбаатар метро төслийн менежментийн зөвлөхөөр БНСУ-ын “Духуа Инженеринг” тэргүүтэй түншлэл 2024 оны долоодугаар сараас ажиллаж, метро төслийн шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэл, концепц, зураг төслийг боловсруулж, холбогдох төрийн байгууллагуудаар үе шаттайгаар хэлэлцүүлж магадлуулж дууссан.Шинэчилсэн ТЭЗҮ-ээр Улаанбаатар метро төсөл нь Энхтайваны өргөн чөлөө дагуу 19.4 км урт, нийтдээ газар доогуур 20-30 метр гүнд явна. 15 өртөөнөөс бүрдэнэ. Оргил ачааллын үед цагт нэг чиглэлд 17 мянган зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байна. 2030 он гэхэд Улаанбаатар хотод өдөрт 4.5 сая зорчилт хийгдэхээс метро төслөөр өдөрт 450 мянган зорчилт хийхээр тооцоолжээ.Улаанбаатар метро төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 18 хувиар бууруулна. Толгойтоос Амгалан чиглэлд дунджаар 2.5 цаг зарцуулж хүрдэг байсан бол 32 минутад зорчдог болно. Авто замын түгжрэл, автомашины хэрэглээг бууруулахтай холбоотойгоор Улаанбаатар хотын эдийн засагт учирдаг хохирлыг жилд 600 сая ам.доллараар бууруулах, нийт өртөөдөд 150-200 худалдаа эрхлэгчдийг дэмжих, өртөө орчимд 150 мянган ажлын байр бий болгохыг зорьж буй. Мөн жилд 213 мянган тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулж, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлнэ.Улаанбаатар метроны маршрут: Толгойтоос Амгалан хүртэл, Энхтайваны өргөн чөлөө дагууШугамын урт: 19.4 кмӨртөө: 15Оргил цагийн хүчин чадал: 17206 хүн/цагЗамын хөдөлгөөний дундаж хурд: 18 хувиар нэмэгдэнэ.Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
2025/12/24 15:27
1
НИЙГЭМ
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар тогтуун, хүйтний эрч суларна
Малчид, иргэд, зориулсан мэдээ: Арванхоёрдугаар сарын 15-наас 17-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.2025 оны арванхоёрдугаар сарын 15-ны 08.00-20.00 цаг хүртэлхцаг агаарын урьдчилсан мэдээХур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг, Байдраг голын эх, Эг, Үүр голын хөндийгөөр -14…-19 градус.Хэнтийн уулархаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -10…-15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1…-4 градус, бусад нутгаар -5..-10 градус хүйтэн байна.УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
2025/12/15 10:28
1
НИЙГЭМ
Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтыг цуцаллаа
Нэмэлт:Тэгш, сондгойгоор зорчих мэдээллийг өнөөдөр 19:00 цагт  ТЦА, ЗХУТ-өөс өгсөн бол ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр цуцаллаа.Арванхоёрдугаар сарын 15-наас 30-ныг хүртэл бүсчлэл харгалзахгүйгээр тэгш, сондгойгоор зорчиноШинэ жилийн баяр дөхсөнтэй холбоотойгоор томоохон зах, худалдааны төв болон гол гудамж замуудын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор иргэдээс автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих хүсэлт иржээ.Тиймээс иргэдийн хүсэлтийн дагуу автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авсан бөгөөд өнөөдөр дүн нь гарсан байна. Тодруулбал, санал асуулгад оролцсон иргэдийн 52 хувь нь дугаарын хязгаарлалт хийхийг дэмжжээ.ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Иргэдээс тэгш сондгойгоор явуулах санал ирсэн бөгөөд санал асуулга авахад 52 хувь нь дэмжсэн байна. Тиймээс маргаашаас тэгш, сондгойгоор зорчиж эхэлнэ.Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сарын 15-наас 31-ний өдөр хүртэл 08:00-20:00 цагийн хооронд бүсчлэл хамаарахгүйгээр тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно.Дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцвол ухаалаг камерын хяналтын системээр мэдээлэл бүртгэгдэж, торгууль очихыг анхааруул байна" гэв. Эмнэлэг, цагдаа, онцгой, хэвлэлийн байгууллагын автомашин дугаарын хязгаарлалтгүй зорчих ажээ.
2025/12/14 22:50
1
НИЙГЭМ
Зөвлөгөө: Амралтаа ажил шигээ төлөвлө
Байнга бухимдах, удаан хугацаагаар бухимдлаа тайлахгүй байх нь зүрх судасны өвчинд нэрвэгдэх, ходоодны шархлаа өвчин үүсэх, сэтгэцийн өвчтэй болох зэргээр хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Үүнээс зайлсхийж, дараах зөвлөмжийг ашиглаарай.Өөрийгөө таньж мэд Танд олон сайхан чанар бий. Түүнийгээ олж мэдэхийг хичээ. Сайхан хувцсаа өмс толинд хар Та өөрийнхөө сайн сайханд  итгэ.Ажил амралтаа зөв зохицуул Аливаа зүйлийг цаг хугацаанд нь хийж бай. Бүр болохгүй бол завсарла. Сайн бод. Санаандаа багтсан үед хийчих.  Амралтаа ажил шигээ төлөвлө. Ажлаа шаардлагаар ангилж дэс дараалалтай хийж сур.Бишрэн шүтБайгаль дэлхий, уул ус, эцэг эх, хань нөхөр, ах дүү, үр  хүүхэд гэх мэт өөртөө байгаа үнэт зүйлсээ бишрэн шүт.Дуу хөгжим сонирх Сайхан дуу сонсох, өөртөө болон, бусад хүмүүстэй  хамтран дуулж бүжиглэж, хөгжимдөх нь хийморийг сэргээж, сэтгэлийг  тайтгаруулна.Найз нөхөдтэйгээ дотно харьцаатай байТа зөвхөн зоримог хүчтэй байх гэж бүү оролд. Найз нөхөд чухал шүү.  Иймээс тэдэнтэй байнга дотно харьцаатай байж, чин сэтгэлээ онгойтол ярилцаж сураарай.Тусламж авч байХүн бүрт тусламж байнга хэрэгтэй байдаг. Гэр бүлийнхэн, найз нөхөд, хамт  олон, өрхийн эмч сувилагчдаа хандаж тусламж авахыг хичээгээрэй.Дасгал хөдөлгөөн хийЮуны өмнө биеэ суллаад хэд хэдэн удаа гүнзгий амьсгал. Идэвхтэй  хөдөлгөөн хийх, усанд сэлэх, явган алхах, бүжиглэх, дугуйгаар явах, морь унах гэх мэт аль боломжтойг нь сонгож хийх. Энэ нь бухимдаж тавгүйтэхийн  үед онцгой тустай байдаг.Бусдыгаа сонсСэтгэлээр бухимдаж, айж түгшсэн хэн нэгнийхээ үгийг анхааралтай сонсож, зөвлөгөө туслалцаа үзүүлэхийг хичээ.Мэдрэхүйг сайжруулХэт их ачаалалтай сэтгэл завгүй үед бие, нүүр, хөлдөө иллэг массаж хийлгэх нь сэтгэлийг тайтгаруулан биеийн чилээг гаргана.Инээмсэглэж явСайхан инээмсэглэл хүний сэтгэлийг байнга сэргээж байдгийг санаж, Та  өөрөө байнга инээмсэглэж, бас бусдыг инээлгэж яваарай.Бодлоо хуваалцХэнд ч гэсэн ганцаардах, уйтгарлах, тулгарсан бэрхшээлдээ тайтгарч суух  тохиолдол үе үе гардаг. Ийм үед бодлоо бусадтай хуваалц. Танд хэн нэгэн хүн заавал тусална.Шинэ зүйлд байнга суралцШинэ зүйл сурч, ур чадвараа дээшлүүлж байвал таны нэр хүнд өснө. Энэ нь танд найз нөхдийн хүрээгээ тэлэх, ажлын байр сууриа дээшлүүлэх таатай боломж олгосноор сэтгэл санаанд тань эрч хүч нэмнэ.Олны дунд орж явШинэ танилуудтай болж олны дунд явах нь танд болон бусад хүмүүст бэрхшээлээс гарахад нь тусалдаг.
2025/12/14 15:59
1
НИЙГЭМ
Зеленский Украинд өрнөж буй мөргөлдөөнийг дуусгах талаар шинэ мэдэгдэл хийлээ
Владимир Зеленский Telegram сувагтаа “Би Ерөнхийлөгч Трампын төлөөлөгчидтэй уулзана. Мөн манай Европын түншүүд, энх тайвны суурь болсон асуудлууд болон дайныг дуусгах улс төрийн тохиролцооны талаар олон удирдагчтай уулзалтууд болно. Одоогоор боломж нэлээд өндөр байна” гэж бичжээ.Гэсэн хэдий ч АНУ-ын удирдагч арванхоёрдугаар сарын 12-нд Киевийн дэглэмийн тэргүүнийг өөрийн санал болгосон төлөвлөгөөг дэмжихээс татгалзсан гэж буруутгасан бөгөөд “Хүмүүст хэлэлцээрийн үзэл баримтлал маш их таалагдаж байна” хэмээн мэдэгдсэн билээ. Үүнээс өмнө Зеленский Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Фридрих Мерц нартай уулзалт хийж, газар нутгийн асуудлаар дахин буулт хийхээс татгалзжээ. Өчигдөр Wall Street Journal сонин эх сурвалжуудаас иш татан, АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф ойрын өдрүүдэд Берлинд Владимир Зеленский болон Европын удирдагчидтай Украин дахь зохицуулалтын асуудлаар уулзана гэж мэдээлсэн байна. ХБНГУ-ын Засгийн газар Германы канцлер Фридрих Мерц өмнө нь Берлинд арванхоёрдугаар сарын 15-нд Зеленскийтэй Украин дахь мөргөлдөөнийг зохицуулах асуудлаар хэлэлцээ хийхээ баталсан бөгөөд Европын Холбоо болон НАТО-гийн хэд хэдэн удирдагч нэгдэх аж.АНУ-ын энхийн төлөвлөгөөний хэлэлцүүлэг Өнгөрсөн долоо хоногт Владимир Путин Кремльд Уиткофф болон Трампын хүргэн Жаред Кушнер нарыг хүлээн авч уулзсан. Талууд Америкийн энхийн санаачилгын мөн чанарыг ойролцоогоор таван цагийн турш хэлэлцсэн ч одоогоор харилцан зөвшилцсөн хувилбар олдоогүй байгаа аж. ОХУ-ын удирдагч дараа нь мэдэгдэхдээ, Вашингтон анхны төлөвлөгөөний 27 заалтыг дөрвөн багцад хувааж, тус тусад нь хэлэлцэхийг санал болгосон гэжээ. Тэрбээр бараг заалт бүрийг авч үзсэн бөгөөд “Москва санал нийлэхгүй байгаа асуудлууд байсан” гэж тодотгосон байна.Эх сурвалж: RIA NOVOSTI
2025/12/14 16:05
1
НИЙГЭМ
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
Боловсролын яамнаас өгсөн мэдээллээр, 2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц мөн гурван улирлаараа явагдаж байна. Бага ангийн сурагчид энэ оны арванхоёрдугаар сарын 15-наас эхэлж амарч байгаа. Харин дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарч, долоо хоногийн хугацаанд амарна. Ахлах ангийн сурагчид мөн арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн амарна.Тэдний хичээл 2026 оны нэгдүгээр сарын 26-ны Даваа гаригт эхлэх бөгөөд нийтдээ зургаан долоо хоног амрах юм. Өвлийн хамгийн хүйтэн улиралд амралтыг сунгаж байгаа нь хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах, ханиад томуугийн дэгдэлтийг бууруулах зорилготой гэж албаныхан мэдээллээ.Өвлийн амралтыг сунгасантай холбогдуулан 2026 оны зургадугаар сарын хичээлийн хуваарьт өөрчлөлт орж, зургаадугаар сарын 8-12-ны өдрүүдэд сурагчид хичээллэнэ.
2025/12/14 15:37
1
НИЙГЭМ
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, О.Батнайрамдал, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай нар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резиденс" хотхонд ажиллалаа. 2009 онд ашиглалтын шаардлага хангахгүй гэж үзэн, хуучнаар 100 айлын цагаан байруудыг буулгаж, НОСК-ийн захиалгаар дахин орон сууцжуулах төслийн хүрээнд шинээр төлөвлөн барьж байгаа юм. Нийт 16 давхар долоон блок 800 айлын "100 резиденс" хотхоны эхний ээлжийн гурван орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгч, иргэд түлхүүр гардан авлаа. Үлдсэн айлуудыг ирэх оны эхний улиралд багтаан орон сууцанд оруулахыг зорьж байна.Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг дахин төлөвлөж, шинээр барьж байна. Өнөөдөр "100 резиденс" хотхоны эхний ээлжийн ашиглалтад орсон байртай танилцаж байна. Улаанбаатар хотод 5551 иргэний амьдрах зориулалттай барилга орон сууц байна. Үүний 672 буюу 12 хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй, 376 орон сууцыг нь ашиглахыг хориглосон. Хууль, журамд зааснаар иргэд өөрсдөө санал өгөөд төсөл болгох 204 барилга ашиглалтад тэнцэхгүй учраас дахин орон сууцжуулах төсөлд хамрагдсан. Үүнээс 65 хувийн биелэлттэй 133 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. 2016-2025 оны хооронд нийт 39 орон сууц ашиглалтад орж, 40 гэрээний шатандаа, 54 орон сууц барилга угсралт болон буулгах шатандаа ажил явж байна. Цаашид 71 байршил дээр сонгон шалгаруулалт хийж, хотын төвийн ашиглалтад тэнцэхгүй барилгуудыг шинээр төлөвлөж, орчин үеийн стандартад нийцсэн барилгуудыг сургууль, цэцэрлэгтэй нь барих шаардлагатай байна” гэдгийг хэллээ.Орон сууцны иргэдийг төлөөлж, “Ирээдүйн 100 айл” ТББ-ын төлөөлөл мэдээлэл өгч, ойр орчимд иргэдийн орц, гарцыг хаасан контейнерүүд байдаг бөгөөд тэдгээрийг хуулийн дагуу чөлөөлөх боломжтой эсэх талаар албан бичгийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайд хүргүүллээ. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайд иргэдийн хүсэлтийг хүлээн авч шалгаж, хариу мэдээлнэ гэлээ.“Ирээдүйн 100 айл” ТББ-ын тэргүүн н.Туяа “100 айлд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, барилга ашиглалтад ороогүйн улмаас олон жил иргэд хохирч явсан. Улмаар 2016 онд ТББ байгуулах нь илүү үр дүнтэй гэж үзэж, “Ирээдүйн 100 айл” ТББ-ыг байгуулсан. Тухайн үед орон сууц өмчлөгч 320 өрхийн 1500-1800 иргэн хурлаа хийж, байр тус бүрээр хоёр төлөөлөл сонгож, бүгд хамтаар нэгдсэн. НОСК-иас ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцанд амьдарч байсан иргэдийг түр суурьших орон сууцанд хамруулж, өнөөдөр 2009 оноос хойш олон жилийн дараа энэ байр ашиглалтад орж, бидний хувьд түүх бүтээж байна. Оршин суугч, өмчлөгч иргэд төрийн бус байгууллага байгуулсны хэрэг бүтлээ” хэмээв."100 резиденс" хотхоны барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Мөнх ариун булаг ХХК ажиллаж, 100 хувь өөрийн хөрөнгө оуулалтаар төслийг гүйцэтгэж байгаа аж. Орон сууцны төслийг 2022 оноос эхлүүлсэн бөгөөд нийт 800 айлын орон сууцны барилга, таван давхар үйлчилгээний төв, автомашины зургаан давхар зогсоол бүхий хороолол барина гэв.
2025/12/14 16:00
1
НИЙГЭМ
16-р сургуулийн Баярмаа багштай 6б анги 19 бургас тарьлаа
2022 оны 05 сарын 1416-р сургуулийн Баярмаа багштай 6б анги 19 бургас тарьлааХар Ус Гол - 16-р сургуулийн Баярмаа багштай 6б анги 19 бургас тарьлаа | Facebook
2023/05/09 00:00
1
НИЙГЭМ
16-р сургуулийн Жаргалсайхан багштай 5а ангийн төлөөлөл 7 бургас, 3 агч мод тарьлаа
2022 оны 05 сарын 1416-р сургуулийн Жаргалсайхан багштай 5а ангийн төлөөлөл 7 бургас, 3 агч мод тарьлааХар Ус Гол - 16-р сургуулийн Жаргалсайхан багштай 5а ангийн... | Facebook
2023/05/09 00:00
1
НИЙГЭМ
16-р сургуулийн Цогзолмаа багштай 10б ангийн төлөөлөл 10 бургас тарьлаа.
2022 оны 05 сарын 1416-р сургуулийн Цогзолмаа багштай 10б ангийн төлөөлөл 10 бургас тарьлаа.Хар Ус Гол - 16-р сургуулийн Цогзолмаа багштай 10б ангийн төлөөлөл... | Facebook
2023/05/09 00:00
1
НИЙГЭМ
16-р сурнуулийн Л. Галтмаа багштай 4в анги 15 бургас тарив.
2022 оны 05 сарын 1416-р сурнуулийн Л. Галтмаа багштай 4в анги 15 бургас тарив.Хар Ус Гол - 16-р сурнуулийн Л. Галтмаа багштай 4в анги 15 бургас... | Facebook
2023/05/09 00:00
1