social.mn | 2025-12-09

УЛС ТӨР

УЛС ТӨР
ИЦББХ: НӨАТ-ын баримтын цаасан хувилбарыг халж эхэлснээр 2023 онд 43.1 сая ширхэг цаас хэмнэжээ
Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос  (2024.01.19) хэвлэлийн бага хурал хийж, 2023 онд гүйцэтгэсэн ажлаа тайлагналаа. Тус байнгын хороо өнгөрсөн онд нийт 10 удаа хуралдаж, 14 сэдэв асуудлын хүрээнд байнгын хорооны 5 тогтоол баталж, чуулганы нэгдсэн хуралдаанаар 109 хууль, Улсын Их Хурлын гурван тогтоол батлуулжээ.Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх “D өргөдөл” буюу “Нийтийн өргөдөл, гомдлын систем”-ыг нэвтрүүлсэн нь Монгол Улсын иргэн дэлхийн хаанаас ч өргөдөл, санал гаргах боломж бүрдсэн хэмээн Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар мэдээлэлдээ онцоллоо. Цахим шилжилтийг боомилж байсан 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлж, 109 хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр эцэслэн баталсан нь Монгол Улсын цахим шилжилтийн шинэ реформ болж, технологийн дэвшлийг бүх салбарт нэвтрүүлэх, улмаар хүний хүчин зүйлээс үл хамааран төрийн үйлчилгээн дэх хүнд суртал, чирэгдлийг халах, зардал, төсвийг хэмнэх боломж бүрдсэн. Мөн цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй ижил түвшинд хүлээн зөвшөөрч, тоон болон цахим гарын үсгийн хэрэглээг бодит болгож, төрд байгаа мэдээллийг цаасаар нэхдэг байдлыг зогсооно. Өөрөөр хэлбэл, “И-Монголиа” систем дэх мэдээллийг цаасан хэлбэрээр нэхэхгүй. Компани, аж ахуйн нэгж байгуулахын тулд бүртгэлийн 11 шат дамжлага дамждаг байсан бол одоо гар утсаараа, “E-business” ᠋платформоор бүртгүүлдэг болсон. Өнөөдрийн байдлаар 800 мянган хүн цахим гарын үсгээ авсан гэв. Цаашид төрийн бүх байгууллагын үйлчилгээг нэг дороос операторын горимоор үзүүлэх, төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг сум, хороо бүрт байгуулна.  "Хурдан" систем нь ямар нэг орон тоо, төсөв шаардахгүй байх талаар Инновац, цахим бодлогын байнгын хороо анхаарч ажиллаж байна.Тус Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт хэд хэдэн чиглэлд үүрэг өгч ажилласны нэг үр дүн нь НӨАТ-ын баримтын цаасан хувилбарыг халж эхэлсэн явдал юм. Тухайлбал 2023 онд бүртгэсэн баримтын 20 хувь буюу 43.1 сая ширхэг баримтыг цаасаар хэвлэхгүйгээр хэрэглэгчийн системд оруулсан. Одоогоор харилцаа холбоо, эрүүл мэндийн үйлчилгээ, байр, СӨХ, гэрэл цахилгааны төлбөрийн баримтыг шууд бүртгэдэг болсон. Үүнд “Номин”, “CU”, “GS25” зэрэг сүлжээ дэлгүүрүүд, “UB CAB”, “Shoppy” нэгджээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2024/01/21 17:14
1
УЛС ТӨР
Ерөнхий сайд Говь-Алтай аймагт нарны цахилгаан станцын нээлтэд оролцлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говь-Алтай аймагт ажиллаж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Есөнбулаг суманд “Сэрвэн” 10МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын нээлтэд оролцлоо. Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд эрчим хүчний хараат бус байдлыг бий болгох, байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд “Сэрвэн” 10 МВт-ын нарны цахилгаан станцыг Азийн хөгжлийн банкны 10,4 сая ам.долларын санхүүжилтээр “М Си Эс интернейшнл” ХХК барьж гүйцэтгэн өнөөдөр /2023 оны есдүгээр сарын 3/ ашиглалтад орууллаа.Манай Улсын газар нутгийн 10 орчим хувь салхины эрчим хүч ашиглахад нэн тохиромжтой. Нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувийг хамарсан тал хээр, говь цөлийн бүсэд нарны гийгүүлэх хугацаа их, цэвэр эрчим хүчний асар их нөөцтэй тул бүс нутгийн эрчим хүчний хэрэглээг хангахад ашиглах бүрэн боломжтой. “Сэрвэн” нарны цахилгаан станц нь үүнийг нотолж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод цаашид энэхүү давуу талаа ашиглан Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарах, эдийн засгаа тэлэх бүрэн боломжтойг тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Эг, Эрдэнэбүрэнгийн УЦС, Тавантолгойн цахилгаан станц зэрэг эрчим хүчний томоохон төслийг хэрэгжүүлж буй. Эдгээр төслийг бүрэн хэрэгжүүлснээр эрчим хүч хөгжлийн тэргүүлэх нэг чиглэл болох цаг удахгүй гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.“Сэрвэн” нарны цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 18.4 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж Говь-Алтай аймгийн 16 мянган өрхийн 56 мянга иргэний цахилгаан хангамжийг сайжруулж, цахилгаан дамжуулах шугамын алдагдлыг бууруулах, Тайширын УЦС-ын далан дахь усан сангийн усны нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Жилд 16 мянган тонн нүүрс хүчлийн хий, 11 мянган тонн нүүрс, 145 мянган тонн ус хэмнэнэ. Төслийг дагаж 10-12 ажлын байр бий болж байна.
2023/09/04 12:25
1
УЛС ТӨР
Модыг яаж услах хэрэгтэй вэ?
Мод усыг уудаггүй харин үндэс нь усыг өөртөө шингээдэг. Тиймээс модыг бага багаар шингээж услах хэрэгтэй.Шинээр тарьсан модыг эхний үед хоногт 80-100 литр усаар услахад хангалттай.Гэхдээ энэ их хэмжээний усыг шингээх замаар усалгаажуулна. Аажмаар хөрс чийгээр  хангагдсан үеэс эхлэн их хэмжээгээр услах шаардлагагүй болно.8-р сараас  усалгааны хэмжээг ихэсгэж ,усалгааны хоорондох зайг ойртуулна ,шим тэжээлт органик бордоогоор бордож өгөх хэрэгтэй. Энэхүү үйл явц нь модны үндэснийг бат бөх болгож салхи шуурганд хунгаж ,налж унахаас сэргийлдэг.   
2023/06/07 00:00
1
УЛС ТӨР
Дархан-Уул Аймаг Байгаль Орчин аялал жуулчлалын газраас БОАЖС-ын 2022 оны 04 тоот албан даалгаврын хүрээнд Хараа голын дагуу бүх нийтийн хог цэвэрлэгээний ажил зохион байгуулалаа
2022 оны 09 сарын 11Дархан-Уул Аймаг Байгаль Орчин аялал жуулчлалын газраас БОАЖС-ын 2022 оны 04 тоот албан даалгаврын хүрээнд Хараа голын дагуу бүх нийтийн хог цэвэрлэгээний ажил зохион байгуулалаа. Цэвэрлэгээнд Их дээд,Мсүт багш нар, ЕБС сурагчид, Лидер сурагч Академи,Сурагчдын холбооны 50 гаруй хүүхэд сайн дураараа оролцлоо. Үргэлж хамтдаа байдаг, сайн дурын ажлыг дэмждэг дүү нартаа баярлалаа Дархан-Уул аймаг дахь ЛИДЕР Сурагч АкадемиХар Ус Гол - Дархан-Уул Аймаг Байгаль Орчин аялал жуулчлалын... | Facebook
2023/05/09 00:00
1
УЛС ТӨР
16-р сургуулийн Долгормаа багштай 6а анги 15 бургас тарьлаа
2022 оны 05 сарын 1416-р сургуулийн Долгормаа багштай 6а анги 15 бургас тарьлааХар Ус Гол - 16-р сургуулийн Долгормаа багштай 6а анги 15 бургас... | Facebook
2023/05/09 00:00
1
УЛС ТӨР
16-р сурнуулийн 4а ангийн эцэг эхчүүдийн төлөөлөл 15 бургас тарьлаа
2022 оны 05 сарын 1416-р сурнуулийн 4а ангийн эцэг эхчүүдийн төлөөлөл 15 бургас тарьлааХар Ус Гол - 16-р сурнуулийн 4а ангийн эцэг эхчүүдийн төлөөлөл 15... | Facebook
2023/05/09 00:00
1
УЛС ТӨР
16-р Энхтуяа багштай 11а анги 14бургас тарьлаа.
2022 оны 05 сарын 14 16-р Энхтуяа багштай 11а анги 14бургас тарьлаа.Хар Ус Гол - 16-р Энхтуяа багштай 11а анги 14бургас тарьлаа. | Facebook
2023/05/09 00:00
1
УЛС ТӨР
16-р сургуулийн 10а анги 15 бургас тарьлаа.
2022 оны 05 сарын 1416-р сургуулийн 10а анги 15 бургас тарьлаа.Хар Ус Гол - 16-р сургуулийн 10а анги 15 бургас тарьлаа. | Facebook
2023/05/09 00:00
1
УЛС ТӨР
16-рсургуулийн Ц.Хишигжаргал багштай 7в ангийн сурагчид 17 бургас тарив
2022 оны 05 сарын 0716-рсургуулийн Ц.Хишигжаргал багштай 7в ангийн сурагчид 17 бургас тарив.Хар Ус Гол - 16-рсургуулийн Ц.Хишигжаргал багштай 7в ангийн... | Facebook
2023/05/09 00:00
1
УЛС ТӨР
Д.Юмжирдулам даргын гэр бүл "Хар ус" голын хөвөөнд эмийн чанартай модыг эрүүл энхийг билэгдэн хандивлав
Намрын адаг сарын шинийн 15ны билигт сайн өдөр Дархан хотын "Хүндэт иргэн" Д.Юмжирдулам даргын гэр бүл Дархан хотын 60 жилийн ойд зориулж "Хар ус" голын хөвөөнд хөх далайн хальс-10ш, долоогоно-10ш, нохойн хошуу-10ш, бөөрөлзгөнө-20ш, сарнай-10ш нийт 60ш эмийн чанартай модыг эрүүл энхийг билэгдэн хандивлав. Та минь урт насалж удаан жаргаарай. Гэр бүлд нь эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе
2023/05/09 00:00
1
УЛС ТӨР
13-р цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч нар маань "Хар ус гол"-ын хөвөөнд 60 бургас тарьлаа
2021 оны 10 сарын 16Эрдмийн орой, эрхэм дээд 13-р цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч нар маань Дархан хотын 60жилийн ойг тохиолдуулан "Хар ус гол"-ын хөвөөнд 60 бургас тарьлаа. Голын хөвөөг бургасжуулах ажлыг минь дэмжиж буй та бүхэндээ маш их баярлалаа.Хар Ус Гол - Эрдмийн орой, эрхэм дээд 13-р цэцэрлэгийн багш,... | Facebook
2023/05/09 00:00
1
УЛС ТӨР
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар -ын хамт олон албан хаагч, Дархан-Уул Аймгийн Мэргэжлийн Хяналтын газар -ын хамт олон, 13-р цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч хамт олон мод тарьлаа
2021 оны 10 сарын 16"Ногоон Дархан" аянд нэгдэж "Хар ус гол"-ын хөвөөнд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар -ын хамт олон албан хаагч, Дархан-Уул Аймгийн Мэргэжлийн Хяналтын газар -ын хамт олон, 13-р цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч хамт олон, 8-р цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч, хамт олон хамтран Дархан хотынхоо 60 жилийн ойн баярыг тохиолдуулан мод тарьлаа. Гол, усаа нөхөн сэргээх, бургасжуулах ажлыг дэмжиж буй та бүхэндээ маш их баярлалаа. Ажлын өндөр амжилтыг хүсьеХар Ус Гол - "Ногоон Дархан" аянд нэгдэж "Хар ус гол"-ын хөвөөнд... | Facebook
2023/05/09 00:00
1
УЛС ТӨР
"Хар ус" голын хөвөөнд Онцгой байдлын газрын хамт олон мод тарих 500 нүхийг бэлдэж хашаажуулах ажлыг хийж байна
2021 оны 10 сарын 15Та бүхэнд ажлын өндөр амжилтыг хүсье, маш их баярлалаа.Хар Ус Гол - "Хар ус" голын хөвөөнд Онцгой байдлын газрын хамт... | Facebook
2023/05/09 00:00
1
УЛС ТӨР
Хамтдаа Хар ус голын хөвөөнд мод тарья "Ногоон Дархан" аянд нэгдсээр 8-р цэцэрлэгийн хамт олон маань хашаажуулахад 120000 төгрөг хандивлав
2021 оны 10 сарын 15Та бүхэндээ маш их баярлалаа, ажил амьдралд нь амжилт хүсье.Хар Ус Гол - Хамтдаа Хар ус голын хөвөөнд мод тарья "Ногоон... | Facebook
2023/05/09 00:00
1
УЛС ТӨР
"Ногоон Дархан" аяны хүрээнд Онцгой Байдлын газрын хамт олон "Хар ус гол"-ын эрэгт мод тарьж хашаажуулах ажлыг хийж байна
2021 оны 10 сарын 14Та бүхэнд талархаж буйгаа илэрхийлж ажлын өндөр амжилтыг хүсьеХар Ус Гол - "Ногоон Дархан" аяны хүрээнд Онцгой Байдлын газрын... | Facebook
2023/05/09 00:00
1