Өнөөдөр: 7 сарын 14.     06:47:18
  Улаанбаатар   16ºC

УИХ-ын ээлжит сонгуулийн саналын хуудсыг хэвлэж эхлэв

СЕХ-ноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн саналын хуудсыг энэ сарын 7-ноос хэвлүүлж эхэллээ.

 

Саналын хуудсыг улсын бүртгэлийн байгууллагаас гаргасан сонгогчийн тоонд үндэслэн хэвлүүлдэг нийт сонгогчдын 5 хувьтай тэнцэхүйц хэмжээний нөөцтэйгөөр хэвлүүлдэг. Энэ удаад сонгогчдын нэрсийн жагсаалтад 2 сая 132 мянга 239 сонгогч бүртгэгдсэн байна.

 

Энэ жилийн саналын хуудсыг  “Монголын үнэт цаас хэвлэл”, “Таван богд менежмент”  компани хэвлэж байгаа юм. СЕХ-ны 2020 оны 169 дүгээр тогтоолоор саналын хуудсыг хэвлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах болон хэвлүүлэх, хүргүүлэх ажлын багуудыг байгуулжээ. Саналын хуудас хэвлэх ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахдаа хэвлэх үйлдвэрийн хүчин чадал, зай талбай, аюулгүй ажиллагаа, хамгаалалт, хадгалалтад тодорхой шалгуур тавьж мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт гаргуулж, сертификат олгосон байна. 


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402