Өнөөдөр: 9 сарын 22.     11:12:50
  Улаанбаатар   16ºC

Алтанбулагийн боомтоор орж ирсэн, ОХУ-ын жолоочоос коронавирус илэрчээ

Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч коронавирусээр халдварласныг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

 

Тэрээр ОХУ-ын иргэн бөгөөд 38 настай, манай улсад анх удаа орж иржээ.  “Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу халдварт өвчин оношлогдсон бүс нутагтаа бүртгэгддэг. Тиймээс тухайн иргэнийг ХӨСҮТ-д өнөөдөр авчирч тусгаарлана. Биеийн байдал нь хэвийн, зовуурьгүй байгаа” гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв.

 

Ингэснээр манай улсад коронавирусээр халдварласан нийт 194 тохиолдол бүртгэгдсэнээс 75 хүн эдгэрч, 119 хүн эмчлүүлж байна. Тэднээс 103 нь биеийн байдал хөнгөн, 16 хүн хүндэвтэр байна.

 

ХӨСҮТ-д одоогийн байдлаар 155 хүн эмчилгээ, ажиглалтад байна. Тус төвөөс тандалт судалгааг үргэлжлүүлэн дараагийн тусгай нислэгээр ирэх зорчигчдыг хүлээн авах бэлтгэлээ хийж байгаа аж.

 

Улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 7-нд нийт  46 хүнд шинжилгээ хийжээ. Ажиглах байранд тусгаарлагдсан найм, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүний  давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 28 жолооч халдваргүй гарчээ.  


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Эрүүл мэнд8 сар 5. 13:47
© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402