Өнөөдөр: 7 сарын 14.     05:00:34
  Улаанбаатар   16ºC

Гэмтлийн эмнэлэгт хандах хүүхдийн тоо эрс нэмэгджээ

 Сүүлийн өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачаалал эрс нэмэгджээ. Тус төвийн Яаралтай хүлээн авах тасаг болон гуравдугаар давхарт байх хүүхдийн тасагт тусламж эрсэн үрс, тэвдэж сандарсан эцэг эхчүүд дүүрэн.

Харахад нүд халтирч, сэтгэл өвдөнө. Толгой, гараа боолгосон, таяг тулсан гээд 3-15 насны хүүхдүүд хүнд хөнгөн байдлаар гэмтэл авчээ.

Хүүхдүүд гэртээ, тоглоомын талбайд, гудамжинд бас эцэг эхтэйгээ аялж явахдаа бэртэж, зарим нь харамсалтайгаар амь насаа алдсаар байна. Долоохон хоногийн өмнө дөрвөн бяцхан зүрх зогслоо. Уг харамсалтай явдлын дараагаар  аав нь согтуугаар жолоо барьж явсны улмаас гурав болон таван настай хүүхэд цонхоор шидэгдэж хүнд бэртэж  Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн.

Гэтэл хэдхэн хоногийн өмнө буюу тавдугаар сарын 31-нд Дорнод аймгийн Баяндун сумын Наран хороолол хашаан дотор жолооч У нь машинаа ухрааж байгаад 11 сартай хүүг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан. Тавдугаар сарын 31-ний өдөр тоглоомын талбайд тоглож байсан хүүхдийн толгой дээр төмөр унаж, тархиндаа хүнд бэртэл авчээ. Мөн өнгөрсөн долоо хоногт аав нь согтуу яваад хоёр ч бяцхан хүүхэд маш хүнд гэмтэл эмнэлэгт хүргэгдсэн.  Энэ мэтчилэн хүүхдийн хамгийн аюулгүй орчин байх ёстой тэр л газар одоо хамгийн аюултай орчноор солигджээ.

Хүүхдүүд аюултай орчинд амьдарч байгаагаа цахилгаанд цохиулж, тоглоомондоо даруулж, тогтоол усанд живж, тоглоомын талбай дээрээ гэмтэж хангалттай нотоллоо. Харин томчууд хий дэмий халаглаж шаналаад өнгөрснөөс хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, анхаарал тавьсангүй.

Үүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ч тодхон харж болохоор. Яаралтай хүлээн авах тасаг гэхэд л  бэртэж гэмтсэн хүүхдүүд цөөнгүй. Эцэг, эхчүүдийн хэнэггүй байдал, дүрэм журамгүй мэт аашилдаг жолооч нарын буруугаас болж хүүхдүүд зам тээврийн осолд өртөх тохиолдол ахуйн ослын дараа нь жагсч байна. Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр өнгөрсөн онд нийт бэртсэн хүүхдийн 50 хувь нь тээврийн хэрэгслээр эцэг эх, асран хамгаалагчтайгаа зорчиж байхдаа, үлдсэн хувь нь хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцохдоо осолд өртжээ. Тэгвэл он гарснаас хойш нийт 13 мянга орчим хүүхэд ямар нэгэн байдлаар бэртэж гэмтсэн байна.


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402