Өнөөдөр: 7 сарын 14.     06:07:40
  Улаанбаатар   16ºC

Энэтхэгт сурч буй ламхай нарыг татан авахаар боллоо.

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Энэтхэг улсад шавилан сууж буй 219 ламхайг татан авах тусгай нислэгийг ойрын хугацаанд үйлдэхийг Шадар сайд Ө.Энхтүвшинд үүрэг болгожээ.

 

Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг хэвлэлийн хурал хийхдээ, “Энэтхэг улсын Гоман дацанд 357 ламхай сурч байгаа. Үүнээс 219 нь эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна. Хүүхдүүдийг ирсэн хойно 21 хоног тусгаарлах 230 сая төгрөгийг хүүхэд хамгааллын зардлаас гаргахыг ХНХ-ын сайдад үүрэг болгожээ. Харин нислэгийн зардлыг эцэг эхчүүд, Гоман дацан, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран гаргах нь зөв хэмээн үзсэн” гэлээ.

 

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402