Өнөөдөр: 9 сарын 25.     15:58:48
  Улаанбаатар   16ºC

Өчигдөр тусгай нислэгээр ирсэн зургаан оюутнаас коронавирус илэрчээ.

 Москва-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгээр өчигдөр ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан зургаан оюутнаас коронавирус илэрчээ. Мөн энэ сарын 13-нд ирж тусгаарлагдсан нэг оюутны давтан шинжилгээ эерэг гарсан байна.

 

ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр  248 хүнд шинжилгээ хийхэд долоон хүн ийнхүү халдвартай гарчээ.  

 

Мөн "СОVID-19"-өөр өвдсөн зургаан хүн эдгэрч, өнөөдөр дараагийн шатны ажиглалтад шилжсэн байна. Тэд ОХУ-аас ирсэн Цэргийн сургуулийн оюутнууд бөгөөд 14 хоног эмчлүүлжээ.

 

Ингэснээр манай улсад “COVID-19” халдварын 148 тохиолдол бүртгэгдсэнээс 43 хүн эдгээд байна. Эмчлүүлж буй 105 хүнээс 100-гийнх нь биеийн байдал хөнгөн, 5 өвчтөн хүндэвтэр байгаа аж.

 

 Түүнчлэн өнөө өглөө Алтанбулагийн боомтоор орж ирсэн 340 иргэнээс 40-ийг нь ХӨСҮТ-д тусгаарласан байна.


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Эрүүл мэнд8 сар 5. 13:47
© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402