Өнөөдөр: 7 сарын 14.     06:09:53
  Улаанбаатар   16ºC

Шинээр 17 суианд инженерийн хийцтэй 44 худаг барина

Архангай аймагт энэ онд Орон нутгийн хөгжлийн сан болон Зах зээл ба бэлчээрийн удирдлага хөгжил төслийн санхүүжилтээр 17 суманд инженерийн хийцтэй гүн өрмийн 44 худгийг шинээр барьж, ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг нээлттэй зарлаж, “Усны барилга” ХХК, “БИ ДИ ИКС” инженеринг ХХК, “БИММ” ХХК, “Топ дриллинг” ХХК, “Энержи импайр” ХХК-тай гэрээ байгуулжээ. Ажлыг энэ оны 7 дугаар сарын 15 гэхэд хүлээлгэн өгөх юм. Дээрх худгуудыг ашиглалтад оруулснаар 50.0 гаруй мянган га бэлчээр, 30.0 гаруй мянган толгой малын усан хангамж сайжрах юм байна.


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402