Өнөөдөр: 7 сарын 14.     07:11:30
  Улаанбаатар   16ºC

Москва хотын эдийн засаг хүнд байдалд орж 15% нь зогсонги байдалд байна.

Дэлхий нийтийг хамраад буй Коронавирусийн халдвараас шалтгаалан тогтоосон хөл хорионы улмаас Москва хотын бизнесийн 15 хувь нь зогсонги байдалд байна хэмээн Москва хотын Захирагчийн Эдийн засгийн бодлого хариуцсан орлогч дарга Владимир Ефимов телевизийн "Россия 24" сувагт өгсөн ярилцлагадаа хэллээ.

"Энэ 15 хувийн бизнесийг залгуулж байсан 1 сая орчим хүн ажилгүй байна. Москва хот бага багаар хязгаарлалтаа сулруулж байгаа. Эхний ээлжид хүнсний бус барааны үйлчилгээг нээсэн байгаа бөгөөд ойрын өдрүүдэд ресторан, кафены гаднах зуны задгай талбайг нээх төлөвлөгөөтэй байгаа" Владимир Ефимов хэллээ.

2020 оны тавдугаар сарын 26-ны байдлаар ОХУ-д COVID-19-ийн 353 мянга 427 халдвар бүртгэгдэж, 3633 хүн нас бараад байна.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402