Өнөөдөр: 7 сарын 14.     04:51:11
  Улаанбаатар   16ºC

Ажиглалтад байсан нэг хүн халуурч ХӨСҮТ-д шилжжээ

ЭМЯ-ны мэдээлснээр, өнөөдрийн байдлаар "СОVID-193” дэлхийн 216 орон, нутагт дэвсгэрт бүртгэгдэж 5 сая гаруй хүн өвчлөөд байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 1 900 гаруй хүн нас баржээ. ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 9 434 хүн шинээр халдварласан байна.

 

Манай улсын хувьд гаднаас зөөвөрлөгдсөн 141 тохиолдол бүртгэгдсэнээс 32 хүн эдгэрч, 109 хүн эмчлүүлж буй юм. Одоогоор ажиглалтад 1 391 хүн байна. Тэдэнд 42 их эмч, 36 резидэнт эмч тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм. Ажиглалтад байсан нэг хүн халуурч, ХӨСҮТ-д өчигдөр орой шилжсэн хэмээн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ. Мөн тэрбээр орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд УБТЗ-ын эмнэлгийн 16 их эмч ажиллаж 4656 хүнд тандалт, асуумж судалгаа хийхэд одоогоор сэжигтэй тохиолдол илрээгүй гэдгийг дурдав.


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402