Өнөөдөр: 9 сарын 22.     11:09:29
  Улаанбаатар   16ºC

Өмнөд Солонгосын иргэдэд эсрэг биетийн шинжилгээ хийнэ

 БНСУ-ын эрх баригчид хүн амынх нь хэдэн хувь нь халдвар авч, дархлаа тогтсоныг тодруулах зорилгоор тус улсын янз бүрийн бүс нутгийн оршин суугчдыг коронавирусний эсрэг биетийн шинжилгээнд хамруулахаар болжээ

 

Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яамны Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлснээр, эхний ээлжинд халдварын батлагдсан тохиолдлын ихэнх хувь нь бүртгэгдсэн Дэгү хот, Умард Гёнсан болон Өмнөд Гёнсан мужийн 1500 орчим оршин суугчид шинжилгээ хийнэ. Харин оны эцэс гэхэд янз бүрийн бүс нутгийн долоон мянган оршин суугчаас шинжилгээ авч, шинж тэмдэг илрээгүйтэй холбоотойгоор халдвар авснаа мэдэхгүй эдгэрсэн хэдэн хүн байгааг олж тодруулах аж.

 

Бусад хэд хэдэн улсад хийсэн эсрэг биетийн шинжилгээний хариу хүн амын 10-20 хувьд нь халдварын дархлаа тогтсон болохыг харуулжээ.

 

БНСУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 11 142-д хүрч, 10162 хүн эдгэрсэн байна.

Шинэ мэдээ

Эрүүл мэнд8 сар 5. 13:47
© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402