Өнөөдөр: 9 сарын 22.     09:17:58
  Улаанбаатар   16ºC

БНХАУ-ын цэргийн төсвийг энэ жил 6.6 хувиар нэмэгдүүлнэ

БНХАУ энэ жил цэргийн төсвөө  6.6 хувиар нэмэгдүүлж 1.27 их наяд юаньд (178.8 тэрбум ам.доллар) хүргэнэ гэж тус улсын 2020 оны төсвийн төсөлд тусгажээ.

 

"Үндэсний батлан ​​хамгаалахын зардлыг 1.268 их наяд юаньд хүргэх бөгөөд энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулбал  6.6 хувиар өссөн үзүүлэлт юм" гэж Хятадын хууль тогтоох дээд байгууллагын чуулганаар хэлэлцүүлэхээр танилцуулсан уг баримт бичигт дурдсан байна. 

 

БНХАУ батлан хамгаалахын зардлаа жил бүр нэмэгдүүлдэг бөгөөд одоогийн байдлаар тус улс цэргийн төсвийн хэмжээгээр АНУ-ын дараа хоёрдугаарт орж байгаа юм. Өнгөрсөн онд тус улс батлан хамгаалах зардлаа 7.5 хувиар өсгөжээ.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Эрүүл мэнд8 сар 5. 13:47
© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402