Өнөөдөр: 9 сарын 25.     16:00:16
  Улаанбаатар   16ºC

ХӨСҮТ: Коронавирусээр халдварласан иргэдийн 26 нь хүндэвтэр байна

 Манай улсад шинэ коронавирусний 140 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэнээс  26 хүн эдгэрч, 114 хүн эмчлүүлж байна. Тэдний 88 нь хөнгөн, 26 нь хүндэвтэр байгааг ХӨСҮТ-ээс мэдээллээ.

 

Тус төвийн ерөнхий захирал Д.Нямхүү, “ХӨСҮТ-д 67 хүн ажиглалтад байгаа. Тэдний 47 нь энэ сарын 24-ний өдөр  гарна. Үлдсэн хүмүүс ойрын өдрүүдэд ажиглалтаас гарч, эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс л үлдэх төлөвтэй байгаа"-г хэлэв.

 

ХӨСТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр нийт 109 хүнд шинжилгээ хийхэд шинэ коронавирус илрээгүй байна. Үүнд, ажиглах байранд тусгаарлагдсан 6, Дорноговь аймгийн Ханги боомтоор нэвтэрсэн 57 жолооч, тандалтын зорилгоор дүүргийн эмнэлгүүдээс цуглуулсан 17 иргэний шинжилгээний хариу багтжээ. Мөн Дархан-Уул аймгийн лабораторид  Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолоочийн шинжилгээг хийжээ.


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Эрүүл мэнд8 сар 5. 13:47
© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402