Өнөөдөр: 9 сарын 22.     10:00:42
  Улаанбаатар   16ºC

Энэ удаагийн хуралдаанаар

Энэ удаагийн хуралдаанаар:  1.  Танилцуулга-2  2.  Өмчлөгчийн эрх олгох тухай-2  3.  Менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах хуулийн этгээдийн барилга байгууламж-1  4. Шинээр хувьчлах тухай-2  5. Дахин дуудлага худалдаагаар хувьчлах-3, нийт10 асуудлыг хэлэлцсэн бөгөөд хувьчлах жагсаалтанд орсон боловч газрын маргаанаас болоод хувьчлагддаггүй нийслэлийн хэд хэдэн өмч бий.  Тухайлбал: Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлалтай Халуун усны барилгын газрыг 2010 онд тухайн үеийн нийслэлийн Засаг даргын 100 дугаар захирамжаар “ЖБГҮ” ХХК-д эзэмшүүлсэн байна. Мөн тус компани нь дур мэдэн нийслэлийн өмчийн барилга дээр давхарлан барилга барьсан нь хууль бус үйлдэл.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Өмч хувьчлах комиссын дарга С.Амарсайхан “Барилга нь нийслэлд, газар нь өөр эзэмшигчтэй байдаг ийм асуудлыг нэн даруй цэгцэл,  хэзээ хэн гэдэг хүн эрх мэдлээ хэтрүүлсэн болохыг тогтоож, холбогдох хууль хяналтын байгууллагад өгч хариуцлага тооцуулах хэрэгтэй. Хотын эрх ашгийн төлөө бус өөрийн эрх ашгийг урдаа барьж, улсын өмчийг шамшигдуулж байгаа хүмүүстэй тэмц, олон нийтэд зарла, ийм дээрмийг даврааж болохгүй”, Нийслэлийн өмчийг түрээсэлж байгаад эзэнд нь мэдэгдэхгүйгээр газрыг нь хулгайлж хувьдаа шилжүүлэн авдаг, барилгыг нь үнэгүйдүүлэн хувьчилж авах маягаар залилан, хулгай хийсэн, албан тушаалаа ашигласан хүмүүсийг шалгуулж, арга хэмжээ авч ажиллахыг НЗДТГ-ын Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газрын удирдлагуудад үүрэг чиглэл болгож, эргэн танилцуулахыг даалгасан байна.


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Эрүүл мэнд8 сар 5. 13:47
© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402