Өнөөдөр: 9 сарын 22.     10:54:46
  Улаанбаатар   16ºC

Эрүүл мэндээ хамгаалж, дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж хэвшүүлье

Их хотын завгүй ажил амьдралын хэвшлээс болж бид хөдөлгөөний дутагдалд орох нь элбэг болж байна. Хөдөлгөөний дутагдал нь гоо сайхан ,бие галбир болоод цаашлаад эрүүл мэнд,  сэтгэл зүйд ноцтой сөрөг дагаваруудыг дагуулсаар байдаг. Хүн хөгширч биш хөшиж үхдэг гэж эртний сургаал үг ч бий. Тиймээс та өөртөө анхаарч цаг гарган  дараах дасгалуудыг хийж дархлаагаа  сэргээн эрүүл мэндээ хамгаалаарай.

1 цаг тутамд дасгал хийж дархлаагаа сайжруулая!
Дасгалыг дадал болгоё!
1 цаг – Хөлийн өлмийд хүрэх (5 секунд, 3 удаа)
2 цаг – Өлмий дээрээ зогсон гараа өргөх (5 секунд, 3 удаа)
3 цаг – Хөлийг солбин цээжээр баруун зүүн тийш эргэх (5 секунд, 3 удаа)
4 цаг – Өвдөг өндөр өргөж байрандаа алхах (10 удаа)
5 цаг – Толгойгоо баруун зүүн тийш хазайж хүзүүний булчинг суллах (5 секунд, 3 удаа)
6 цаг – Нэг гараа дээш өргөж цээжээр хазайж хавирганы завсрын булчинг суллах (5 секунд, 3 удаа)
7 цаг – Гарыг цээжний урд нугалан бүсэлхийгээр баруун зүүн тийш ээлжлэн эргэх (5 секунд, 3 удаа)
8 цаг – Гарын алгыг ташаандаа авч гэдийх (5 секунд, 3 удаа)
9 цаг – Гараа ташаандаа авч мөрөө өргөж буулгах (10 удаа)
10 цаг – Гараа толгойн ард авч тохойноос 1 гараараа татаж мөрний булчинг сунгана (5 секунд, 3 удаа)
11 цаг – Гараа урагш өргөн сууж босох (10 удаа)
12 цаг – Ташаандаа тулан нэг хөлийг хажуу тийш өргөж буулгах (5 удаа)

БАГА СУУЖ ИХ ХӨДЛӨЕ
Ус уу, дахин босон очиж дүүргэх
Утсаар ярьж байхдаа үргэлж босож зогсох
Ном уншихдаа босож зогсох
Цахилгаан шат хэрэглэхийн оронд шатаар өгсөх уруудах
Автомашинаас зогсоолд тавин алхаж явах

Удаан хөдөлгөөнгүй сууснаар дараах өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгдэнэ. Үүнд:
Таргалалт
Зүрх судасны өвчин, чихрийн шижин
Бөөр
Элэг
Хавдар
Нурууны суулт, шохойжилт
Булчингийн сулрал
Эрт нас барах эрсдлийг 40%-иар ихэснэ.

Монголчууд өдөрт дунджаар 2 цаг 21 минутыг суугаа буюу хажуулдаж налж амарсан байдалтай өнгөрөөдөг гэсэн судалгаа байна. 

(Эх сурвалж: Идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх талаар хүн амын мэдлэг, хандлага, дадлын судалгаа, ЭМЯ, НЭМҮТ, ШУТС, 2019 он)


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Эрүүл мэнд8 сар 5. 13:47
© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402