Өнөөдөр: 5 сарын 31.     09:12:43
  Улаанбаатар   16ºC

Нийслэлийн гудамж, талбайг халдваргүйжүүлж байна

 Автобусны буудлын сандал, хогийн сав, нийтийн эзэмшлийн гудамж талбайг халдваргүйтгэлийн бодис, угаалгын хөөсөөр цэвэрлэж байна.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан "COVID-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүргийг холбогдох албаныхан өгсөн юм. Үүний дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ариутгал халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн байгууллагатай хамтран нийтийн гудамж талбай, автобусны буудал, олон нийт цуглардаг үйлчилгээний байгууллагууд болон гэр хорооллын модон жорлонд халдваргүйжүүлэлт хийж байна.

Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрладаг сандал, хогийн сав, автобусны буудал зэргийг зориулалтын халдваргүйжүүлэлтийн бодис, хөөсөөр угааж цэвэрлэж байна.

Өнөөдрийн байдлаар Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Их сургуулийн гудамжинд байрлах автобусны 26 буудал, иргэд амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг гурван  талбайг угааж, цэвэрлэжээ.

 

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402