Өнөөдөр: 5 сарын 31.     10:34:28
  Улаанбаатар   16ºC

Вьетнам улсаас 11 иргэн эх орондоо ирлээ

Шинэ-Дели Улаанбаатарын тусгай нислэгээр БНСВУ-д амьдарч байсан 11 иргэн эх орондоо иржээ. 

Тодруулбал, БНЭУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг татан авсан тусгай нислэг өнөөдөр 07.40 цагт "Чингис хаан" нисэх буудалд газардсан. Тус нислэг замдаа БНСВУ-ын Ханой хотод газардаж шатахуун сумалсан бөгөөд энэ үеэр тус улсад амьдарч байсан 11 иргэнээ авсан байна. 

Ийнхүү өнөөдөр БНЭУ, БНСВУ-аас 158 иргэн эх орондоо ирлээ.

Эх сурвалж Монцамэ


Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402