Өнөөдөр: 5 сарын 31.     11:05:22
  Улаанбаатар   16ºC

АН-ын ҮБХ-ны хуралдаан 400 гишүүнтэй эхэллээ

УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигч нараа тодруулж албан ёсоор зарлах МАН-ын VI Бага хурал өнөөдөр өглөө 10.30 цагт эхэлсэн бол АН-ын Үндэсний бодлогын хорооны XV хуралдаан 13.10 цагт тус намын байр "Ардчиллын өргөө" байранд эхлэв. 

АН-ын ҮБХ-ны ээлжит хуралдаан цахимаар хуралдаж, УИХ-ын ээлжит сонгуульд намаа төлөөлөн оролцох нэр дэвшигчдээ эцэслэн тодруулна. "Өсөлтийг өрх бүрт" гэсэн уриа бүхий самбар дэлгэсэн хуралдааны танхимд нийт 400 гаруй гишүүн хүрэлцэн ирээд байв. Намын дотоод журмын хүрээнд нэр дэвшигчдийг тодруулах бөгөөд дэвшилтэт технологийг ашиглаж, ҮБХ-ны гишүүд цахимаар саналаа өгөх юм. 

Хуралдааны үйл явцын талаар АН-ын удирдлага өнөөдөр 20.00 цагт сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэх аж.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402