Өнөөдөр: 5 сарын 31.     09:26:09
  Улаанбаатар   16ºC

Зүүн чиглэлийн замын хөдөлгөөнийг хязгаарлаад байна

Хүчтэй салхи, шуурга болох цаг агаарын аюултай үзэгдлийн нөхцөл байдалтай холбогдуулан зүүн чиглэлийн замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаад байна. 

Гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Хэнтий аймгийн Онцгой комисс хуралдаж аймгийн Засаг даргын захирамж гарч зүүн чиглэлийн замын хөдөлгөөнийг хязгаарлан цагдаагийн байгууллагаас хяналт тавин ажиллаж байна. 

Өнөөдөр Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь, Дундговийн нутгаар салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга, Сэлэнгийн зүүн, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402