Өнөөдөр: 5 сарын 31.     11:06:29
  Улаанбаатар   16ºC

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нар МАН-ын Бага хуралд оролцохгүй

Цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх хүрээнд, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарыг энэ сарын 16-нд болох МАН-ын Бага хуралд ирж оролцолгүй, орон нутагтаа урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангаж ажиллахыг УОК-ын дарга Ө.Энхтүвшин үүрэг болголоо.

 

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 15-нд Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Төв, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсэж хүчтэй шороон шуурга шуурч, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна.

 

Мөн 16, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 18,19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орж, салхи 16, 17-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 18-20 метр хүртэл ширүүсэж хүчтэй шороон шуурга шуурах төлөвтэйг анхааруулсан юм.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

© 2016-2020 он. social.mn

Холбоо барих

Утасны дугаар: 80004402